ЭМШУИС, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтарч ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд Монголд тарьж, ургуулсан жимс, хүнсний ногоонд агуулагдах хорт бодисын судалгаа хийхэд таагүй үр дүн гарчээ. Тус судалгааг бүх хүнсний зах, хүнсний дэлгүүр, " Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаагаас хийсэн байна. Монгол Улсын Засгийн газраас “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” нэгдсэн арга хэмжээг хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулж ирсэн. Иргэд ч гэсэн нэгдсэн арга хэмжээг дэмжин жимс, хүнсний ногоог ихээр худалдаж авч байсан.
"Судалгаагаар Сэлэнгэ аймгаас ирсэн ногооны 55 гаруй хувь, Төв аймгийн зарим сумын ногооны 34, Өмнөговиос Улаанбаатарт авчран худалдаж байсан өргөст хэмх, улаан лоолийн 33 хувь, нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарьсан өргөст хэмх, улаан лоолийн 40 хувь нь пестицидийн үлдэцтэй гарчээ.
Монголын газар нутаг бүрт тарьж, ургуулсан хүнсний ногооноос дээж авч хийсэн шинжилгээгээр монгол ногооны 40 хувь, импортын ногооны 80 хувь нь химийн бодист хордсоныг тогтоосон байна. Тэд ийм судалгааг 2010 онд хийхэд монгол ногооны 20 хувьд химийн хортой бодис агуулагдаж байсан бол гурван жилийн дараа энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдсэн байна. Жимс, хүнсний ногоонд пестицид хэмээх химийн онцгой хордуулагч бодис илэрчээ.
"Судалгаагаар Сэлэнгэ аймгаас ирсэн ногооны 55 гаруй хувь, Төв аймгийн зарим сумын ногооны 34, Өмнөговиос Улаанбаатарт авчран худалдаж байсан өргөст хэмх, улаан лоолийн 33 хувь, нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарьсан өргөст хэмх, улаан лоолийн 40 хувь нь пестицидийн үлдэцтэй гарчээ.
Пестицидээр хордсон хүнс нь хорт хавдар, генийн өөрчлөлт, чихрийн шижин зэрэг өвчин үүсэх нөхцөл болдог юм байна.
.
Энэ хордуулагч нь төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг хямруулж, дотоод шүүрлийн булчирхай, цус төлжүүлэх эрхтэн, зүрх судасны тогтолцоо, элэг бөөрөнд муугаар нөлөөлдөг.
Мөн бэлгийн эсийг хордуулах, ургийн гаж хөгжил, хүний хромосом, генд нөлөөлөх онцгой аюултайг эрдэм мэргэд анхааруулж байна. Нийслэлд өвөлдөө утаанд хордож, идэж байгаа хүнсний ногоо нь хүртэл аюултай хорт бодис агуулж байна.
Д.Энхжин

Сэтгэгдэл ( 2 )
Монголчууд бид мутант болж байгаан байна даа
tegeed odoo yu ideh bolj bnaa.mah gurilaa ideed bhuu