Хаан банк анх удаа дэлхийд түгээмэл болж буй "Контактлэсс" буюу зайн технологи банкны үйлчилгээнд нэвтэрч, хэрэглэгчдэд хүргэжээ. Анхны мэдрэгчтэй картыг залууст зориулан "Кисс" нэртэйгээр зах зээлд нэвтрүүлж байгаа юм байна. Одоогийн байдлаар мэдрэгчтэй картыг унших пос төхөөрөмжийг 1400 гаруй худалдаа үйлчилгээний газруудад суурилуулаад байгаа аж. Хаан банкны "Кисс" багцад мэдрэгчтэй кисс карт, мэдрэгчтэй төлбөрийн оосор, ухаалаг мэдээ, интернэт банкны эрх, лоялти үйлчилгээ болон и-мэйлээр хуулга хүргэх үйлчилгээний эрх багтжээ. Хэрэв та картаа мартсан тохиолдолд уг төлбөрийн оосороор гүйлгээ хийх боломжтой гэнэ. Мэдрэгч картаар өдөрт хоёр сая төгрөг хүртэл гүйлгээ хийх боломжтой. Харин төлбөрийн оосороор нэг удаа 50 мянган төгрөгийн гүйлгээ хийх эрхтэй юм байна. Энэ үйлчилгээ нь төлбөр давхар уншигдах, мэдээлэл алдагдахаас хамгаалагдсан, эрсдэлгүй, хэрэглэхэд хялбар үйлчилгээ болжээ. Хэрэв та карт юм уу, төлбөрийн оосороо алдсан тохиолдолд хаан банкны салбарт ирж хүчингүй болгох ёстой юм байна. Учир нь ухаалаг карт, төлбөрийн оосор нь ямар нэгэн пин код ашигладаггүй гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )
hed ym bol
hed ym bol