Энэ сарын 26-ны оройн 20.30 цагийн орчим, БНСУ-ын Сөүл хотын Сунгпа дүүрэгт амьдардаг нэгэн эмэгтэй 33, 36 насны хоёр охины хамт амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ. Тэд уутанд 700 мянган вон хийгээд, гэрээслэл бичиж үлдээсэн байна. Гэрээслэлдээ “Дээрх 700 мянган воны 500 мянга нь энэ сарын байрны түрээст, 129 мянгыг нь хийн газны төлбөрт үлдээлээ” гэж бичээд, байрны эзнээс уучлал хүсчээ. Тэдний амиа хорлосон шалтгааныг цагдаагийнхан шалгаж, урьдчилсан байдлаар сүүлийн сарын хэрэглээний усны болон цахилгааны төлбөрөө төлж чадахгүйдээ амиа хорлосон гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна.
Байрны эзэн “Есөн жил амьдрах хугацаанд нь ганц ч хүн тэднийд ирж байгаагүй. Авга ах нь хааяахан утсаар ярьж, амьдралыг нь асууж байсныг сонссон” гэжээ. Энэхүү эмгэнэлт хэрэг нь зөвхөн ус, цахилгааны төлбөрөөс болсон нь солонгосчуудыг ихээхэн цочролд оруулсан байна.

Сэтгэгдэл ( 3 )
мэдээллээ зөв бичээсэй. Ядаж насыг нь болсон.
hoorhiidoo nasiin buruu bichsiim shig 3,6 tain bhdaa evii evii
banknaas zeel avaad zeeleen tolj chadahgun ulmaas mon tom ogin ni hindeer ovdson ch emchluuleh mongoguigees bolj ikh shanalj baisan geh tomoohon shaltgaanuudiig durdaagui baina