Хууль бусаар хориотой бараа бүтээгдэхүүн хилээр гаргах үзэгдэл ихэссэн байна. Мөн зарим тохиолдолд гаалийн байцаагч нартай асуудал их гарах болсон. Тиймээс өнгөрсөн онд зөрчил гаргасан 16 улсын гаалийн байцаагч ажлаасаа халагдаж 76 байцаагчид сахилгын арга хэмжээ авчээ. Саяхан АНУ-аас 26 мянга 100 ширхэг ангийн бууны сум нууцаар орж ирэх гэж байсныг илрүүлсэн билээ. Энэ хэргийг үнэрч нохойны тусламжтайгаар илрүүлсэн байна. Мөн алт, мөнгөн эдлэлийг Турк, Солонгос улсаас их хэмжээгээр оруулж ирэхдээ татвараас зайлс хийж нууцаар хил нэвтрүүлэхийг оролддог ченжүүд олширсон байна. DHL компанийн шуудан хүргэлтээр 1400 гаруй утсыг тус салбарын ажилчид татвараас нуухын тулд оруулж ирснийг улсын байцаагч нар илрүүлсэн аж. Ер нь Гаалийн байгууллага хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нарыг нэг газар удаан хугацаагаар ажиллуулахгүй байх шийдвэрийг Гаалийн ерөнхий газраас гаргасан билээ.

Сэтгэгдэл ( 1 )
Сум оруулж ирж байгаа нөхдүүд даварчихсан балиар амьтад байна. Сайн арга хэмжээ ав. Угаасаа оруулаад сурчихсан сум зардаг л нөхдүүд байгаа даа.Бусдыгаа чирсэн гай болсон нөхдөд хуулийн чанга хариуцлага хүлээлгэ.Харин гартаа ганц ая пон авс явахад хурааж байна гэсэн сураг байсан энэ бол болохгүй хүний л хэрэгцээ шүү дээ. Эсвэл ахдаа эгчдээ эсвэл дүүдээ л өгөх гэж арай ядан ганц утас авч яваа шүү дээ. Ганц утсыг нь хураах эсвэл татвар авна гэдэг арай хэтэрсэн арчаагүй арга болно. Шалгаж байна гээд өөдтэй юманд нь шунаж алга болсон гэж авах нь бүр ч зохисгүй хэрэг Энэ бүгд дээр ухаалаг хандах хэрэгтэй.