Б.Амархүү найз бүсгүйтэйгээ хуримаа хийнэ гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 04

Дуучин Б.Амархүү саяхан өгсөн ярилцлагандаа “Ариунзул бид хоёр хамтран амьдраад хоёр жил болж байна. Удахгүй хуримаа хийх бодолтой байгаа. Гэхдээ үүнээс өмнө загварынхаа чиглэлээр амжилт гаргах, улсын чанартай тэмцээнүүдэд оролцох бодолтой байгаа. Мөн ОХУ-д болсон Сочийн олимпод Кока Кола-ийн нүүр царай болсон юм. Энэ үйл явдлаар би их бахархаж байгаа. Учир нь энэ үйл явдалд оролцоно гэдэг хүн болгонд олдоод байдаггүй тохиолдол” гэсэн хариулт өгчээ. Ямар ч байсан урлагийн залуухан хос маань удахгүй хуримын зар дуулгах нээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top