Амьд барби буюу Валерия Лукянова агаар, гэрлээр хооллодог болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 04

Амьд барби нэрээрээ сүүлийн жилүүдэд олны танил болоод байгаа украйн бүсгүй Валерия Лукянова хоол идэхээ больсон гэнэ. Тэрээр бүр шингэн зүйл уухаа ч болиод, зөвхөн агаар, гэрлээр "хооллох" туршилтыг алгуураар хийж эхэлжээ.
Үнэхээр барбинаас ялгарахааргүй дүр төрх, бие галбирыг бий болгож чадсан түүнийг мэс засал, фотошопын ачаар өөрийгөө хүүхэлдэй шиг харагдуулж чаддаг гэлцдэг. Гэвч тэрээр барби шиг нарийхан бэлхүүс нь маш бага иддэгтэй холбоотой гэдэг. Үүнийгээ ч батлан харуулж, мөн бие галбираа энэ хэвээр нь хадгалахын тулд огт хоол хүнс идэхээ больж байгаа нь энэ аж. Тэрээр сүүлийн хэдэн  долоо хоногт огт юм идээгүй атал огтхон ч өлсөхгүй байгаа гэдгээ яриад яваандаа нарны гэрэл, агаараар хооллох нь дадал болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
Валерия Лукянова хүний санаанд багтамгүй этгээд зүйл ярьж байгаа нь анхны тохиолдол биш. Тэрээр өөрийгөө гэрлээр дамжуулан нөгөө ертөнцийнхөнтэй харилцдаг хэмээн ярьдаг байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
riunbolor(103.10.23.57) 2025 оны 03 сарын 13

bolomjtoigiin xuwid bolomjtoi gdegiig urd ni xeseg buleg xumuus bataltsan shuu dee

1  |  0
Musha(202.70.46.199) 2025 оны 03 сарын 13

Jinxneesee tegeed yzexgui yu, xed xonog amid yvax bol. Ene xyyxend setgel zuich xeregtei um bna

1  |  0
зочин (103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

Орост нэг хэсэг бүлэг ийм хүмүүс байдаг Огт хоол хүнс хэрэглэдэггүй Нарны гэрэл агаараас энергээ авдаг гэдэг Бясалгал иог дасгал хийж ийм байдалд шилждэг гэсэн

1  |  0
bi(183.177.100.10) 2025 оны 03 сарын 13

ee ter argaa nuguu muu aprakiihand zaagaad ugjihui. tegwel tegj olon myngaaraa ulsgulund nerwegdej uhehgui bhgui yu.. odoo j oroitoogui l bn daaa kkkk

1  |  0
зочин(124.158.125.90) 2025 оны 03 сарын 13

хоол идэхгүй ус уухгүй зөвхөн нарны гэрэл агаараар байна гэдэг дэндүү худлаа зүйл тэгвэл яаж амьд явдаг юм.

1  |  0
Top