Баянгол дүүрэгт гэртээ ганцаараа байсан хүүхдийг залилж, хулгай хийсэн хэрэг гарчээ. Тодруулбал, найман настай, эрэгтэй Б-г гэртээ ганцаараа байхад нь 30 орчим насны үл таних эмэгтэй “Ээжийг чинь баярлуулья” хэмээн хуурч гэрт нь орсон байна. Ингэхдээ уг айлаас монетон ээмэг болон кулон, мөнгөн гинж зэрэг эд зүйлийг хулгайлжээ. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна. Иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй, гэртээ ганцааранг нь орхихгүй байх, танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байхыг хүүхэддээ сануулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )