Хэрэв уламжлалт бус аргаар эмчилгээ хийлгэх гэж байгаа бол сайтар бодох хэрэгтэй гэдгийг Хятадад болсон нэгэн хэрэг бэлхнээ харуулах биз. Хижээл насны нэгэн эрийн нуруу өвдөж орон нутгийн эмч гэгчид ханджээ.
Мөнөөх эр нуруунд нь 42 ширхэг сувд суулгасан талаар Хятадын “Тин Мои” сонинд онцолсон байна. 61 настай Зоу Фэн тухайн нутагтаа алдартай гэгдэх эмчид хандаж ийнхүү эмчлүүлсэн гэнэ. Хэсэг хугацааны дараа бие нь үнэхээр сайжирчээ. Гэхдээ энэ байдал нь удаан үргэлжилсэнгүй.
Хэдхэн долоо хоногийн дараа Зоу Фэны нуруу төдийгүй үе мөч нь өвдөж эхэлсэн байна. Тэрээр мөнөөх эмч дээр очтол мужаас явсан талаар дуулжээ. Ингээд эмнэлэгт хандахад нуруунд нь 42 сувд байгаа гэдгийг дуулсан эмч нар ихэд гайхсан байна. Мэс засал хийлгэсний дараа өвчтөний бие сайжирсан бөгөөд дахин ардын эмчид хэзээ ч хандахгүй гэсэн андгай өргөсөн гэнэ.a

Сэтгэгдэл ( 0 )