Загварынхан дундаа нуруулаг, царайлаг тодотголтой “Мисс Монголиа 2010″ тэмцээний авьяаслаг мисс, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын “Керасис”-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзэн Т.Туяамаа бүсгүй загвар сонирхогчдын хэдийнээ танил болсон. Багаасаа л загвар өмсөж, сурлага, урлаг спортоороо тэргүүлдэг даруухан охинд олон залуу хайр сэтгэлээ илчилдэг байжээ. Арван жилийн ширээнээс буюу долоон жилийн өмнөөс Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Болорчулуунтай үерхэж, оюутан болоод хамт амьдарч эхэлсэн гэдэг.
Түүнчлэн Т.Туяамаа загварын тайзнаа алхаж, нэр хүнд нь өсөхийн хэрээр унаган багын хайр Чукагаагаас нүүр буруулж бэлтэй эрхмүүдтэй болзож эхэлсэн гэдэг. Саяхан болсон гэгээн валентины өдрөөр жүжигчин залуу өөрийн facebook хуудаснаа “Бүх хосууддаа гэгээн хайр валентины баярын мэнд хүргэе. Хэзээч битгий бие биенээ хуураарай. Хэнд ч битгий бууж өгөөрэй. Яадгийн бэ хамтдаа л байх сайхан шүү дээ энэ л гол нь” гэж хамт авхуулсан зургаа тавьж постолжээ. Үүнээс харахад загвар өмсөгч бүсгүй олны танил болонгуутаа олон жил үерхсэн найз залуугаа хуураад салсан бололтой.

Сэтгэгдэл ( 4 )
ИЙМ ЗАВХАЙ БУДАГТАЙ НҮҮРНҮҮД ЗӨНДӨӨ ЗӨНДӨӨ
Дээд байтугай дунд боловсролтой хүн ч гаргаж болохооргүй бөөн алдаатай бичих юм аа. Монгол хэлний дүрмийн болон найруулгын алдаатай бичдэг өөрсдийнхөө алдааг засч, залруулаагүй атлаа бусдын бурууд ”дурлан” ”улыг нь шагайж”, өөрсдийгөө баясгасан сэтгүүлч, нийтлэгч нар аа!!! Эргээд өөрсдөө элдвээр шүүмжлүүлэхээрг үй байгаач!!!
Дорнод аймгийн олон аавынхайр сэтгэлээ илчилдэг байжээ.eniig uy gej oilgoh we.