Хүн бүр ажлынхаа шинэ өдрийг муухнаар эхэлсэн бол өглөө буруу хөл дээрээ босчихож гэж ярьдаг. Магадгүй та хэн нэгэн дотны хүнтэйгээ маргасан эсвэл олон тооны сануулга төдийгүй уулзалтаасаа хоцорсон эсвэл өөр шалтгаанаас болж бухимдаж болно. Ийм өдөр маш урт санагддаг төдийгүй нүүрэн дээр инээмсэглэл ч тодордоггүй. Бухимдсан үед үйлчлүүлэгч болон хамтран ажиллаж байгаа дэрэгдэх хүмүүст нөлөөлж айдас төрүүлдэг. Ийм тайван бус байдал нь дараагийн ажилд ч нөлөөлдөг.
Яагаад эерэг зүйл дээр анхаарал хандуулж болохгүй гэж. Та бухимдлаас гарахын тулд “Иймэрхүү өдөр үргэлж тохиолдоод байхгүй” гэж бодох хэрэгтэй. Та айдастай эсвэл муу юм болох гэж байна гэсэн бодолтой байдал бодлоо удирдах хэрэгтэй.
АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Академийн гаргасан саяхны судалгаагаар хүн стрессийг нэмснээр айдастай болж сэтгэл санаа улам хүндрэлтэй болдог гэдгийг тогтоожээ. Маргаанаас болж бий болсон стресс нь ходоодны хямралд оруулж, сөрөг үйлдгийг хянах чадвартай стресс нь зөрчилддөг байна. Магнайн урд ясны гадаргуунд хянах чадвар нь байдаг бөгөөд уураг тархины хэсгүүд нь айдсаас сэрэмжлэх зохион байгуллалттай байдаг. Та уур бухимдалтай байгаа бол магнайн урд ясны гадаргуун бүтэц хэвийн бус болдог. Энэ нь таныг стрессд оруулдаг байна.
Та ажил дээрээ байхдаа стресст орвол эсвэл ажил дээрээ ирэхдээ уцаартай байгаа бол таван минут нүдээ аниад, уртаар амьсгаагаа авч, гаргах хэрэгтэй. Зөвхөн бухимдлаа бодоод байлгүй өөр зүйлд анхаарлаа хандуулж стрессээс гарах хэрэгтэй. Энэ нь маш үр дүнтэй болдог.

Сэтгэгдэл ( 0 )