Хүнсний ногооноос пестицид илэрсэн ч зөвшөөрөгдөх хэмжээнээс даваагүй байсан гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 05

Монголд тарьсан хүнсний ногоо, жимс жимсгэний 40 хувь, Хятадаас импортолсон ногооны 80 хувь нь химийн хорт бодистой байгааг ЭМШУИС-ийн судалгааны баг тогтоосон тухайгаа мэдээлж байсан. Тус сургуулийн багш доктор, профессор З.Ичинхорлоогоор ахлуулсан судалгааны баг өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн шинэ ургацын болон өнжсөн хүнсний ногоо, жимс жимсгэний дээжинд судалгаа шинжилгээ хийжээ. Дээж авсан хүнсний ногоо, жимс жимсгэнээс пестицид гэх бодисын үлдэц маш ихээр илэрсэн гэнэ. Пестицид гэдэг нь ургамлын хортон шавьж ба өвчин үүсгэгч, хог ургамал, үр, буудай, мод, хөвөн эдлэл, арьс, нэхий зэргийн хортон, гэрийн тэжээмэл амьтны эктопаразитууд болон хүн ба амьтны аюулт өвчний тээгчүүдтэй тэмцэхэд зориулагдсан химийн бодис аж.

Гэтэл өнөөдөр МХЕГ болон ХХААЯ зэрэг холбогдох байгууллагуудаас энэ талаар мэдээлэл хийлээ. Тус байгууллагуудын төлөөлөгч нар ингэж ярьж байна.“ Хүнсний ногооноос пестиц илрэх нь  илэрсэн. Гэхдээ энэ илэрсэн пестицийн хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй буюу эрсдэлгүй байна гэж гарсан. 2013 онд ЭМШУИС судалгаа хийгээд  дүнгээ гаргасан учраас бид бас дахин судалгаа хийх шаардлагатай. Энэ судалгааг хийхдээ нэлээд өндөр мэдрэмжтэй лабортороор судалгаагаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн 21 аймаг хилийн 8 бооомт мэргэжлийн хяналтын ерөнхий газарын үндэсний лавлагаа лабортор гэсэн лаборторууд хяналтын шинжилгээ хийдэг.  Үндэснийхээ төмс хүнсний ногоонд бүх төрлийн шинжилгээг бүрэн гүйцэт хийж байна. Манай шинжилгээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шилээр хийгддэг. Өнгөрсөн оны байдлаар жимс жимсгэний 75 үзүүлэлтээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй  зүйл илрээгүй. Хүнсний ногооноос илэрсэн Пестицид зөвшөөрөгдөх хэмжээнээс  даваагүй байсан юм” гэлээ.

Н.Ганаа

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.6.197) 2025 оны 03 сарын 13

chanaad tavsan tums heden minutiin dotor harlaad gashuu orgiod muuhai bolson baisan . hortoi n unen baihaa.harin naad nogoo tarialj baigaa humuust zuvlumj surgalt sain yavuulj baival zugeer.HUurhii medehguidee l hamaagui bordoo hereglee biz.Mongol nogoondoo durtai. DAanch iim baigaad baival heshuu.

1  |  0
jj(112.72.13.250) 2025 оны 03 сарын 13

arisaa hamgaalj ehlev bololtoi

1  |  0
zochin(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

hedee aj ahuin yamniihan sandarch baina daa hortoi nogoogoo horgui gej myanga tailbarlaad yahavdeesaidiig niogtsruulah heregtei dee

1  |  0
ХМ(103.26.194.14) 2025 оны 03 сарын 13

БИТГИЙ АВААРАЙ ХОРТОЙ НЬ ҮНЭН ГАЖ СУУРЬ ӨВЧИНТЭЙ НЯЛХАС ИХ ТӨРЖ ЗОВЖ БАЙНА.

1  |  0
ХМ(103.26.194.16) 2025 оны 03 сарын 13

НОГООГОО БОРЛУУЛАХ АРГА ХАЙГААД ЭХЭЛСЭН ҮҮ ХОРТОЙ Л БОЛ ХОРТОЙ ХҮМҮҮСЭЭ АМЬД ЯВЪЯ ГЭВЭЛ

1  |  0
xxx(202.5.202.126) 2025 оны 03 сарын 13

Заа за, бага багаар хорондоо дасгаад байвал бид ч дасчихна даа. Хэдэн сар болоод бас зөвшөөрөгдөх хэмжээгээ дахиад ихэсгэчих, бид ч аль болох хурдан дасахыг бодоё.

1  |  0
Top