Улаанбаатарт 11 хэмийн хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 06

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: 
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.


Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: 
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
 Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top