Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судлалын албанаас зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа бага насны хүүхдийн тоглоомонд шинжилгээ хийжээ.
Нийт есөн худалдааны төвд худалдаалагдаж буй 62 төрлийн тоглоомонд судалгаа шинжилгээ хийсэн байна. Ийн судалж үзэхэд дээрх тоглоомнуудаас нийт 23 төрлийн химийн элемент, таван төрлийн химийн хорт бодис илэрчээ. Тухайлбал, хүүхдийн тоглоомын бүтэц найрлагад огт байх ёсгүй хар тугалга, цайр, хром, хөнгөн цагаан зэрэг хорт бодис илэрсэн аж. Тэр дундаа хар тугалга нь хүүхдийн тоглоомны найрлагад огт байх ёсгүй бодис хэмээн Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний тевийн Хор судлалын албаны дарга С.Өнөрсайхан мэдээлжээ. Одоо дээрх шинжилгээний бичгийг ЭМЯ-нд хүргүүлээд байгаа аж.
Шинжилгээгээр тогтоогдсон хорт бодисууд нь тоглоомыг өнгө оруулж, гялгар, өнгө үзэмжтэй болгодог учир тод өнгөтэй, резинэн материалтай тоглоомуудад ихэвчлэн агуулагддаг байна. Тухайлбал, усан дотор хийж тоглодог нугас, дэгдээхэй, хүүхдийн хазаж тоглодог зөөлөн тоглоом, наймаалж зэрэг хэлбэрт тоглоомуудад ихэвчлэн хорт бодисын агуулгатай байсан байна. Тоглоомонд агуулагдаж буй хорт бодис нь хүүхдийн эрүүл мэндэд шууд байдлаар нөлөөлөхгүй ч аажмаар сөрөг нөлөө үзүүлж, хордуулдаг аж.

Сэтгэгдэл ( 2 )
gadaadiinhan bol huuhded n togloom avch ogvol bayarlalaa gej ineej avaad daraa n shuud hogond hayadag
huuhedde togloom awahad hetsuu boljde