10 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаантай.
-Монголд Үндэсний Сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойн хаалтын шагнал гардуулах арга хэмжээ Монгоын Сэтгүүлчдийн Эвлэлийн байранд 11.00 цагт болно.
-"Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд" ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгэ 10.00 цагт I амаржих газарт очиж бяцхан үрсдээ барих бэлгээ задална.
- 11:50 минутаас Германы Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, МАН-ын үүсгэн байгуулсан Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, PR мониторингийн "Стратеги" академийн хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа Тусгаар Тогтнолын Ордны 6 давхарт болно.
-11:00 цагаас Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын залуучуудын холбооноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг архигүй тэмдэглэхийг уриалж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах клубээс жагсаал зохион байгуулах болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах клубээс жагсаал зохион байгуулах болсон тухай мэдээллийг өгнө.
-12:30 цагаас Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын гол нууруудын хөдөлгөөн "Гал үндэстэн" холбоо болон бусад Иргэний нийгмийн байгууллагуудаас Ц.Мөнхбаяр нарын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
-Нийслэлийн даргын зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
17-оос дээш давхар барилгуудын Барилга угсралтын үйл ажиллагааны аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн тухай, Архи согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын тухай мэдээлнэ.
-Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 14 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Шүлхий өвчний талаарх танилцуулга, Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэн явуулах журмын төсөл зэрэг 5 асуудлыг хэлэлцэнэ.
-2014 оны нийслэлийн төсөвт бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 15,2 тэрбум төгрөг тусгасан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга сар бүр дүүргийн ИТХ-ын дарга нартай уулздаг, энэ удаагийн уулзалтаар бичил бизнесийн хөтөлбөрийг дүүргүүд хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцоно. Уулзалт 10 цагаас Баянзүрх дүүргийн Тамгын газарт болно.
-МҮХАҮТанхимаас 2013 оны онцлох ENTREPRENEUR-т шалгарсан Оны Онцлох Аж Ахуй нэгжүүдийн туг өргөх ёслолын арга хэмжээ 14.00 цагаас МҮХАҮТ-ын 404 тоотод болно.

Сэтгэгдэл ( 0 )