Цөөнгүй тохиолддог эмгэгийн нэг бөгөөд олон шалтгаантай өвчин юм. Ихэвчлэн өндгөвч, үтрээний архаг хууч өвчин, үрэвсэл зэргийг хагас дутуу эмчилсэн, эсвэл анзааралгүй зөнд нь орхисон зэргээс үүдэн үрэвсэл даамжирах нь цөөнгүй. Түүнээс гадна хувийн ариун цэвэр голлох нөлөөтэй гэж үздэг. Сүүлийн үед жирэмслэлтээс сэргийлэх элдэв эм тариаг эмчийн зааваргүй дур мэдэн хэрэглэх болсон нькольпит үүсэх нэг шалтгаан болж буй тухай бичигдэх болов. Цөөнгүй тохиолдолд улаан бурхан, сахуу, корь, халдварт томуу өвчний дагалдах хүндрэл байдлаар илрэх нь бий. Үтрээний үрэвсэл нянгаар үүсгэгддэг бөгөөд гол үүсгэгч нь стафилококк, стрептококк, гэдэсний савханцар, трихомонад байхаас гадна хүйтэн өвчин үүсгэгч гонококк, бэлгийн замаар халдварладаг трихомонад, мөөгөнцөр багагүй үүрэг гүйцэтгэдэг юм. Оношлоход түвэггүй. Үтрээнээс идээрхэг, шүүрэл хэвийн байнга гарах ба тухай бүрт нь цэвэрлэхгүй бол эвгүй үнэр ордог. Хэвлийн доод хэсгээр унжиж хөшиж өвдөх ба заримдаа бие зарайн халуурдаг. Гэхдээ үрэвсэл үүсгэгч ямар нянгаар өдөөгдсөнөөс хамааран илрэх шинжүүд адилгүй. Тухайлбал гонококк, трихомонадаар үүсгэгдсэн бол загатнах, хорсох шинж гардаг бол мөөгөнцөрөөр үүсгэгдсэн бол гарах ялгадас нь цайвар, ээдмэрхэг өнгөтэй байх ба загатнаж халуу оргиулах жишээтэй. Эмчилгээг цаг алдалгүй эхлэхгүй бол үрэвсэл гадна бэлэг эрхтэнд нөлөөлөн вульвовагинит гэх өвчин болж хүндэрнэ. Ер нь аль ч тохиолдолд хувийн ариун цэвэр чухал үүрэгтэйг мартаж болохгүй. Үтрээний үрэвсэл халдвараа дээш дамжуулж, бөөр шээсний замыг гэмтээх үндсэн шалтгаан болдог тул эмчийн зөвөлгөө авч төгс эмчлүүлэх нь зүйтэй. Бага насны охидын бэлгийн ариун цэврийг эцэг, эх, асран хамгаалагдын зүгээс илүүтэй анхаарахгүй бол угааж цэвэрлэлгүй1-2 хоног өнжихөд л үрэвсэх хандлагатай байдаг. Тэрчлэн ахимаг насны эмэгтэйчүүдийн хувьд ч үтрээний салст хатангиршин, чийглэг нь багассан байх тул элдэв нян, гэмтэлд өртөмтгий болдог. Тиймээс эрүүл байсан ч гэлээ эмчийн зөвөлгөөнд хамрагдаж биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ, дасгал сургууль хийж байхад илүүдэхгүй. Ямар ч төрлийн кольпитын үед бэлгийн харьцааг түр тэвчиж, шаардлагатай гэж эмч үзсэн тохиолдолд гэр бүлийн хос хат эмчлүүлэх нь үр дүнтэй байдаг. Эмэгтэй хүний бие мах бодь, тэр тусмаа бөөр, шээс, бэлгийн зам эрүүл байгаагийн үндсэн шинж нь үтрээнээс гарах ялгадасаар шинжигддэг. Хэвийн, эрүүл бүсгүйчүүдийн хувьд шингэн цайвар ялгадас гарах нь ердийн бөгөөд өмдөнд ямар нэг толбо, шаргал туяа бараг үлддэггүй. Түүнээс гадна элдэв үнэргүй байдаг. Гэхдээ сарын тэмдэг ирэхийн өмнө гарах ялгадасын хэмжээ бага зэрэг нэмэгдэх нь эмгэг биш гэж үзэж болно. Бусад тохиолдолд эмчид хандах нь элдэв эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Үтрээнээс ялгарах шингэнийг эмэгтэй хүний эрүүл мэндийн толь гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш. Өөр нэг анхаарах зүйл бол хавар, намар, өвлийн сэрүүн улиралд доогуураа хэт хөнгөн нимгэн хувцаслах нь үтрээ үрэвсэх нэг шалтгаан болохыг санаж явахад илүүдэхгүй.

Сэтгэгдэл ( 12 )
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь
Би 12 настай л даа надаас хаяа ногоон хаяа гялгар цагаан өнгтэй зүйл гоожоод бна\n
Sain bnu bi 6sartai jiremsen tegtel suuliin ued dooroos sharawtar ongotei vnertei zuil gard bhin bs dood talin nuhend tsagaan eedem shig ym baigaad bhin ene yu ym boloo

яанаа