Өнгөрсөн онд 21 настай талийгаач Б.Цэдэн-Иш найз залуу болох Г.Алтанхүүгийн хүчирхийлэлд өртөн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл мөн адилхан 21 настай Ө.Алтанзул гэх бүсгүй найз залуу болох Б.Төмөрбаатарын дарамтад байж байгаад толгойдоо гэмтэл аван учир битүүлгээр нас барсан хэрэг 2012 онд гарсан. Энэ хэргийн талаар өмнө нь манай сайт сурвалжлага гаргаж байсан. Харин одоо талийгаачийн нагац эгч Б.Отгонбаяртай ярилцлаа.
-Талийгаач дүү тань хэзээнээс Б.Төмөрбаатартай найзалж эхэлсэн бэ. Хэрэг гардаг өдөр яг юу болсон юм бэ?
-Б.Төмөрбаатар манай талийгаачтай танилцахдаа өөрийгөө математикийн багш гэж хэлсэн байсан. Гэхдээ сэжигтэн Б.Төмөрбаатарынх гэр бүлээрээ модны бизнес эрхэлдэг, тэрнийг багш биш гэдгийг мэднэ. Манай гэр ойрхон учраас бид мэднэ л дээ. Найз залуу гээд байгаа хүн манай талийгаачаас ах, 30 гаруй настай. Урд нь эхнэр хүүхэдтэй байсан. Найзлаад жил гаруй болж байсан.
Б.Төмөрбаатар талийгаачийг удаа дараа зодож, дарамталдаг байсан ч бид цагдаад мэдэгдэнэ гэхээр талийгаач хориглоод байдаг байсан. Талийгаачийг 2012 оны арванхоёрдугаар сарын 15-ны орой Б.Төмөрбаатар ирээд дуудаад гарсан.
Тухайн үед Б.Төмөрбаатар Доржжагдаг, Одгэрэл гээд хоёр залуутай явж байсан. Тэд хамтдаа “Цайз караоке” гээд бааранд орж архи уусан байгаа юм. Тэгээд орой 23:00 цагийн үед тус баарнаас гарахад гурван залуу нь согтуу манай дүү эрүүл байсан гэж зөөгч нар мэдүүлэг өгсөн.
Хэрэг болдог шөнө 02:00 цагийн үед талийгаач ухаангүй болчихсон, тэр гурав өргөж авч явж чадахгүй гудамжны үзүүрт зогсч байгаад Б.Төмөрбаатар дүү болох Б.Төмөршагай руугаа утасдаж "Зулаа эгч нь архи маш их ууссан. Согтуу ухаангүй байна. Чи ирээд аваадах" хэмээн ярьсан байна. Б.Төмөршагай талийгаачийг өргөж явах замдаа хоёр удаа халтирч унасан гэж хүмүүс ярьж байсан.
-Б.Төмөршагай очиход дүүгийн тань биеийн байдал хэр байсан бэ?
-Б.Төмөршагайг очиход Зулаа ямар ч ухаангүй байсан гэсэн. Б.Төмөрбаатар миний дүүг сэрээч гээд хацар руу нь алгадаад байсан тухай ч мөн ярьсан. Бид дүүгийнхээ үхлийн шалтгааныг найз залуугаас нь болсон гэж бодож байгаа.
Бааранд орсноос хойш 2 шөнө, 3 өдөр ухаангүй байхад нь гэртээ нуусан. Ядаж ар гэрт нь дуулгаж болох байсан. Тэр ч бүү хэл эд мөрийн баримтыг тэд нар нуусан байсан. Талийгаачийн тухайн үед өмсөж байсан хувцсыг Б.Төмөрбаатарын аав хогийн цэг дээр аваачиж хаясан байсныг сүүлд олсон.
Харин бид арванхоёрдугаар сарын 17-ны орой ГССҮТ-д дуудагдаж очиход эмч Пүрэвдорж дүү чинь гадны нөлөөтэй байна, тархиндаа хүнд гэмтэлтэй зулай нь цөмөрсөн, цус хуралттай байна гэсэн. Энэ цус хуралт нь юунаас үүсэх магадлалтай вэ гэхээр үснээсээ маш хүчтэй зулгаалгасан байна гэж хэлсэн.
Ингээд миний дүү арванхоёрдугаар сарын 17-25 хооронд хэвтэж тархины хагалгаанд орсон ч эмчилгээ аваагүй байж байгаад 25-ны өглөө буюу төрсөн өдрийнхөө өмнөх өдөр харамсалтайгаар нас барсан. Эмнэлэгт хэвтэж байхад нь дүүгийнхээ хөнжлийг татаад үзэхэд цээжэн дээрээ хөх няц болсон байсан.
-Б.Төмөрбаатарын гэр бүлийнхэн нь энэ хугацаанд анхны тусламж үзүүлээгүй юм уу?
-Миний дүүг ухаан орохгүй байхад бүх хувцсыг нь тайлж байгаад гадаа гаргаж бие бие рүүгээ шидэж, ухаан орохгүй байхаар нь цас нь дээр тавьж байгаад дээрээс нь ус цацсан гэсэн. Ухаан орохгүй хоёр хоносны дараагаар түргэн дуудаж үзүүлсэн байгаа юм.
Түргэний эмчид Б.Төмөрбаатар бид нар цуг архи уусан гэж хэлсэн байгаа юм. Тэгээд тэр түргэний эмч хацар руу нь хэд хэд алгадаж үзчээд архины хордлогод орсон байна. Чихэртэй хар цай өг гэж хэлчээд яваад өгсөн байсан. Тэр эмчид маш их гомдож байна.
-Та нар тухайн үед аль дүүргийн цагдаад хандсан юм бэ?
-Өнгөрснийх нь дараа цагдаа дээр яваад очиход Б.Төмөрбаатарыг хорьсон байгаа та нар санаа зоволтгүй гэж хэлсэн.Талийгаач дүүгийн ажил явдлыг нутагт нь өнгөрөөчихөөд ирэхэд сэжигтэн Б.Төмөрбаатарыг нэг ч удаа барьж хориогүй байсан.
Баянзүрх дүүргийн хяналтын прокурор П.Даваасүрэн гэж хүн ажиллаж байсан. Тэр хүнтэй очиж уулзахад “Та нар нэг сайхан залууг яллах гээд улайрч болохгүй. Энэ залууг би цагаатгана. Та нар дээгүүр доогуур гүйгээд хэрэггүй” гэж хэлж байсан. Тэр ч бүү хэл хэрэг гардаг орой хамт байсан хоёр залууг байцаагаагүй, гэрчээр оролцуулсан.
Би удаа дараа прокурор П.Даваасүрэн сольж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байсан ч хүлээж авахгүй, удаж байгаад Д.Галбадрах гээд прокурорт шилжсэн ч хэрэг шийдэгдээгүй. Д.Галбадрах прокурор хэлэхдээ “Б.Төмөрбаатар энэ хэрэг холбоогүй дүү болох Б.Төмөршагай нь энэ хэрэгт холбоотой” гэж хэлж байсан.
-Дүүд нь энэ хэргийг хүлээлгэсэн юм байна. Дүү нь хэргээ хүлээсэн юм уу?
-Хэргийн анхан шатны шүүх хурал 2014 оны хоёрдугаар сарын 3-нд болж, шүүхээс талийгаачийн найз залуу болох Б.Төмөрбаатарын төрсөн дүү Б.Төмөршагайд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар 2.6 жилийн хорих ял оноосон.
Б.Төмөршагай талийгаачийг үүрч яваад унагасан нь үхэлд хүргэх шалтгаан болсон гэж үзсэн байна. Харин талийгаачийн найз залуу Б.Төмөрбаатар болон түүнтэй хамт явсан гэх Доржжагдаг, Одгэрэл нарт хариуцлага тооцох нь бүү хэл сэжигтнээр ч татаж шалгаагүйд гомдолтой байна. Б.Төмөршагай эрүүл биш сэтгэцийн өвчтэй хүн байгаа. Жинхэнэ гэмт хэрэгтэн сул чөлөөтэй явж байна.
Хамгийн хачирхалтай нь өдгөө хэрэг хүлээж, шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсоод буй Б.Төмөршагай нь уншиж, бичиж чаддаггүй сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн гэнэ. Гэтэл бас тийм биш бололтой.
Тэрбээр өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд өөрийгөө хилсээр яллагдсан хэмээгээд төрсөн ах Б.Төмөрбаатар болон түүний хоёр найз Доржжагдаг, Одгэрэл нарыг шалгуулахаар шүүхэд хандан захидал илгээжээ. Мөнгө ч тоолж чаддаггүй, уншиж, бичих чадваргүй гэсэн атал захидал бичиж, ял сонсохоосоо өмнө кондуктор хийж, модны наймаа хийдэг байсан аж. Яаж ч бодсон сэжиг бүхий энэ хэргийн ард бас ямар булхай болов. Цэл залуухан, 21 настай бүсгүйчүүд бусдын гарт амиа алдчихаад байхад ийм шийдвэр гаргах шүүх Монголд байна гэхээр эмгэнэлтэй биш гэж үү.
Үргэлжлэл бий Б.Анхаа
Сэтгэгдэл ( 18 )
gadaadad bsan bol ali hediin horigdson suugaa daa. emnelkegt 2 honogiin daraa avaachsan gedgeeree l shuud sejiglegdeed horigdoj bh bsan. ter muu turgenii emch ed nariig bas shuuh heregtei. uhaangui huniig uhaan oruulaagui bj hayad yavdag. prokuror n ch bas yu ve deee. tanil tal n yum uu hahuuli avsan yum uu? yagaad iim oilgomjtoi gemt hergiig daraad bna. omno n tsagdaad ajillaj bsan geheer n darj tusalj bgaa yum uu aluurchind??????????????
Өнөөдрийн үхэл маргаашийн дуудлага болно доо. Шударга бус зүйл гэж байдаггүй. Заавал шийтгэл амсах л болно. Тэр алуурчин архичин банди болон гэр бүлийхэн нэг дуудуудлах биз. Тэр цагт цусаар уйлаад ч нэмэргүй болно доо. Харин Охины талын өрөвдөлтөй гэр бүлийнхэнд хэлэхэд нүгэл нь нүдээрээ гараг гээд бараг хаясан нь дээр дээ. Энэ хэргийн цаана хоцорсон олон хүмүүс дараа нь үйл лай ланчигаа эдэлж амьдралын хар толбоо үхэхдээ үрж цэвэрлээд ч арилахгуй муу ёрлоод үлдлээ дээ. Манай ээжийг маань 2001 онд Хуучны НАХЯ-ы мэдрэлийн эмч МАЯА гэх местний орос эмч даралт нь өндөр байна гээд дусал тариад тэр дороо хөөрхий ээж маань иракц өгөөд 2 өдөр өвдөж хэвтэрт байж байгаад өнгөрсөн дөө. Бид хэдий хэл ам татлаагүй ч сэтгэлдээ одоо ч зүхэж явдаг. одоо тэр хүн хувийн эмнэлэг байгуулаад чамгүй сайхан амьдарч байгаа ч нэг өдөр хаалгаа тогшуулах цаг ирнэ дээ. Юм шударга нь сайхан биз дээ...
en hugshin har ymnud vhin odo yasn tsaisan garud we uhvvl taarna hvni amidrald yu blhig hench mdhgui shde neg eh nasaara zowohne tanij mddeg hvnteige suugarai ter aluurchin chin aimari turcun dvvge ingj boldimu aimar yuma burhan chmg harj haana tamlaha bgj suugaada blgomjtoi bgarai alurchin mine uhsen hvni talar hamagui bti biche taiwan baig svns ni
Энэ бүсгүй гэгээн цагаан өдөр явж байгаад хүнд алуулсан бол ар гэрийхэнд нь 100% зөв байх байсан . Гэвч тийм биш байна . Архи их уудаг агсам зантай хөгшин залуутай шөнө оройн цагаар өөрөө очиж уусан болохоор энэ бүсгүйд нэг бодлын буруу байна . Би гэхэд л янз бүрийн эрчүүдтэй орой үдшийн цагаар архи ууж яваад амиа алдвал миний буруу болно .
SHALGAH HEREGTEI YMARCH BSAN HVN AMIA ALDSAN BA SH TE
ter olon hyanalt murdult shuuh shuuhiin shinjilgeeg hench hahuulidaj avch chaddaggui yumaa ta nar odoo naad neg ten eg medeeleliin orontsoguudaa sait bolgon deer tavij olon tumnii tarhiig ugaaj niigemiig horduulhaa bolio huuli d itgej amidartsgaa mongoliin huuli tiimch yahaa aldsan zuil bishee odoo bolitsgoo teneg shunaltai ar geriinhen ni mungu tugrug salgah bolohgui bol shorond hiij us honzon avah maygaar asuudald handaj bolohgui ter olon shuultuur buruu shuune gej yu baihav de
Uugaa goridoj zoddog huntei hamt baidgiin. Ali aliniih n buruu l um baishdee. Ooriigoo hamgaalah uhaangui teneg l huuhen bna.