"VIP car wash" авто угаалгын газар нийгмийн хариуцлагаа ухамсарласан нэгэн сайн үйлсийг өрнүүлэхээр болсноо дуулгалаа.
Тодруулбал, олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан энэ сарын 8-ны өдөр буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөд 20 эмэгтэй жолоочийн автомашиныг бүрэн угаалга хийж үнэгүй үйлчлэхээр болжээ.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллээ өгөхөөр гуравдугаар сарын 7-ны өдөр 12:00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж байна.
Дашрамд дуулгахад, бүсгүйчүүдийн автомашинын үнэгүй угааж өгөхөөс гадна сарнайн цэцгээр бэлэг барих юм.

Сэтгэгдэл ( 0 )