Мишель Обама кинонд тоглоно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 06

 Мишель Обама "Парк ба амралтын бүс”  кинонд тоглох гэж байна. Тэрээр уг инээдмийн кинонд дүр бүтээх болсондоо ихэд баяртай байгаа аж.  Гэхдээ Мишель Обамагаас өмнө дээрх цуврал кинонд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден мөн киноны үзэгдэлд тоглож байсан удаатай юм. Барак Обамагийн эхнэр Мишель Обама тус цувралын “Moving Up” ангид тоглож, хүүхдийн таргалалтын эсрэг сэдвээр яриа өрнүүлэх юм байна. Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хүртэл энэ цувралд бяцхан дүр бүтээхийг найруулагч санал болгоод байгаа гэлээ. Үүнд тэр одоохондоо албан ёсны хариу хэлээгүй байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top