Билл Гейтс дэлхийн тэргүүн баянаар дахин тодорчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 06

"Forbes" сэтгүүлээс эрэмбэлсэн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг "Microsoft" корпорацыг үндэслэгч Билл Гейтс дахин тэргүүлсэн байна.

Түүний нийт хөрөнгө энэ жил 76 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос есөн тэрбумаар өссөн байна. Б.Гейтс сүүлийн 20 жилийн 15-д нь энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа аж. Технологийн пүүсүүдийн эзэд эл жагсаалтад энэ жил хүч түрэн орж ирсэн бөгөөд тэдгээрээс "Facebook"- ийн Марк Зукербергийн хөрөнгө хамгийн огцом өсчээ. Түүний бэнчин жилийн дотор бараг хоёр дахин нэмэгдэж, 28.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Компанийнх нь хувьцааны ханш үлэмж өссөн нь үүнд нөлөөлсөн гэнэ. Дэлхийд эдийн засгийнхаа цар хэмжээгээр тэргүүлдэг АНУ баячуудынхаа тоогоор ч мөн толгой цохиж байна. Ам.долларын 492 тэрбумтан тэндээс угшилтай бол европчууд цөөн тооны зөрүүгээр удаалж, харин Ази тивийнхэн 444 тэрбумтантайгаар гуравдугаарт бичигджээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top