Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан удирдамжийн дагуу "Аса консалтинг" ХХК (Рояал плаза)-ийн "Аса цирк" (Монголын үндэсний цирк)-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийжээ. Гэтэл тус компани Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан тогтоосон байна. улсын
Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.7, 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгах талаар дараах арга хэмжээг авч 2014 оны гуравдугаар сарын 20-ны өдөрт багтаан хариу ирүүлэхийг шаардаж, албан бичиг илгээжээ. Уг албан бичигт:
1. Циркийн үйлчилгээ, үйл ажиллагааг хувьчлан авахаас өмнөх байдалд хүрсэн түвшинг бууруулахгүй байдлаар удирдан зохион байгуулж хэрэглэгчдийг циркийн урлагийн үйлчилгээгээр хангаж ажиллах,
- Циркийг хувьчилж авах үед буюу 2008 оны долддугаар сарын 17-ны өдөр байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээний 1.7-т заасан тооноос цөөнгүй циркийн урлагийн ажилтан, уран бүтээлчийг байнгын ажлын байраар хангах,
- Өөрийн орон тооны бус циркийн урлагийн уран бүтээлчдийг циркийн урлагийн бэлтгэл, сургуулилт хийх, үзүүлбэр, тоглолт хийх боломжтой байраар хангахдаа циркийн урлагийн нөхцөлд тохирсон, биелүүлж болох нөхцөлийг тавих,
- Менежментийн АСА багийн Улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх стратеги ба бизнес төлөвлөгөөнд циркийн тоглолтын тоо хэмжээг жил тутам 64-109 удаа байхаар төлөвлөсний дагуу хийж хэрэглэгч олон нийтэд хүргэх. Ингэхдээ 2014 оныг дуустал циркийн урлагийн тоглолтыг нийт 48-аас доошгүй удаа хэрэглэгч олон нийтэд хүргэсэн байх,
2. Улсын циркийн барилга байгууламж, талбайг зориулалтын дагуу ашиглах,
- Зориулалтын бусаар ашиглаж буй циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар шат дараатай арга хэмжээ авах таван жилийн төлөвлөгөө боловсруулан ирүүлэх,
- Циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар эхний ээлжинд 2014 оны дотор циркийн барилгын 5 дугаар корпусыг болон гадаа талбайн газрыг зориулалтын дагуу болгон сэргээн засварлах, тохижуулах ажлыг зохион байгуулан зориулалтын дагуу ашиглах,
Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу циркийг хувьчилан худалдсан гэрээг цуцалж, төрийн өмчид буцаан авах асуудлыг эрх бүхий байгуулагад тавьж шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхаарна уу" гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Khuuli bol khuuli. Khuvichilj avakhdaa khuleesen uurgee bileluulekhiig shaardakh ni zuv gej bodoj bn. Kharin zurchil arilgakh khugatsaa ni baga sanagdlaa...
Нэг их сүртэй зөрчил байхгүй л байна шүү дээ. Ажил хийсэн гэж харагдах гээд амьдралаас тасархай юм яриж бичих юм аа. Тэгвэл бөхийн өргөө, спорт цогцолбор улаанбаатар плаза хүртэл асуудалд орох л юм байна ш дээ. Импляц үнийн шудрага бус өсөлтөө зохицуулж чадахгүй байж.