Цалин хэзээ нэмэгдэх вэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 06

“Цалин хэзээ нэмэгдэх вэ” энэ асуултыг хүн бүр л асууж, сурч байна.Хувийн хэвшлийнхэн хүртэл энэ талаар асууж, лавлаж байгаа ч цалин нэмэгдэх тал дээр одоогоор ямар ч шийдвэр гараагүй байна.
Гэтэл өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр. Иргэдийн цалин орлого үнийн өсөлтийг гүйцэхгүй туйлдаж байна.

Иймээс МҮЭХ монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх. Үүнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бодитоор нэмэгдүүлэх, бодит худалдан авах чадварыг нь хамгаалах, хөдөлмөрийн хууль тогтоомж, эвлэлдэн нэгдэх эрхийн тогтоомжийн хэрэгжилтийг хангах асуудлыг хөндөж, компанит ажлыг өрнүүлж эхлээд байгаагаа саяхан зарласан билээ.

Иймээс тус холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хуралдааныг энэ сарын 4-нд хийж, нэмэлт хэлэлцээрийн 3.2-т заасны дагуу Боловсрол Шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Соёл урлагийн салбарт ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Үүнээс гарсан нааштай шийдвэр бол Боловсрол Шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Соёл урлагийн салбарт ажиллагчдын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэх асуудлыг энэ долоо хоногт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах арга хэмжээг авч ажиллахаар Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбооны төлөөллүүд тохиролцож чадсанд байгаа юм.

Гэхдээ энэ нь гурван салбарын ажилчдын цалин нэмэх асуудал бөгөөд цаана нь бусад салбарын ажилтан албан хаагчдын асуудал орхигдож байгаа юм.
Иймээс үнийн өсөлтөд аль хэдийн дарлуулаад , хүнсний хэрэглээгэ арай ядан хөнгөж байгаа иргэдийнхээ цалинг нийтээр нь нэмэгдүүлмээр байна. Тэгэхдээ дорвитойхон шиг.

Яагаад дорвитойхон шиг гэж хэлж байна вэ гэхээр, саяхан тэтгэвэр нэмэгдсэн ч ахмадуудын санаанд нийцээгүй. Хэдийгээр 20-30 хувар нэмэгдүүлнэ хэмээж байсан ч бодит байдал дээр 3-13 хувь л нэмэгдсэн. Энэ нь ахмадуудын бухимдлыг барж, төр засагруугаа чиглэсэн хатуу үгсийг “чудуулах” үндэс болсон.
Тэгвэл цалин нэмэх асуудалд ийм байдал гаргахгүйн тулд эхнээсээ л цалингаа дорвитойхон шиг нэмэгдүүлмээр байна.
Үүнээс гадна хувийн хэвшлийнхэн, компаниуд ажилчдынхаа цалин нэмэх асуудалд бодит өөрчлөлт хийх цаг ирсэнийг давхар сануулмаар байна.

Улсын нийт ажилчдын хичнээн хувийг төрийн албан хаагчид, хичнээн хувийг хувьд ажиллагсад эзэлдэг билээ... Тоо ийм харьцангуй байхад иргэдийнхээ амьдрал, амьжиргааг дээшлүүлэх ажилд хувийн хэвшлийнхэн ч тодорхой үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байгааг бас л сануулмаар байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.7.50) 2025 оны 03 сарын 13

Ardchilsan namiinhan tsalin nemehgvi bhoo uchir ni hudalch huurmag hvmvvseer tolgoiluulsan ym chini.

1  |  0
Top