Мөнгө бол шуналын түлш

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 06

Хүссэн хэмжээгээрээ хадгалаж болдог,хэзээ ч хамаагүй гаргаж ирээд юунд ч хамаагүй хэргэлэж болдог нь мөнгө хүний шунлыг өдөөх гол сэдэл болдог. Түүний хадгалаж,өсгөж,хувиргаж болдог заль нь таныг түүнийг худалдаад авчихвал зүгээр юм биш үү? Гар утас чинь хуучирчихсан байна шинийг аваач гэж танд байгаа хуучин зүйлсийг чинь голуулж танд байхгүй шинэ зүйлийг авах шунлыг өдөөж өгнө. Жаахан хуримтлагдсан мөнгө би ингээд зүгээр хэвтээд байвал үрэгдээд дуусан нь байна.

 

Ямар нэг юм хийж намайг өсгөөч илүү том байшинд орвол сайхан шүү дээ гэж чимээгүйхэн таныг ятгана. Хэзээ үхэхээ мэдэхгүй байж хангалттай мөнгө хураачих юм бол ирээдүйд зовох зүйлгүй болно гэж аз жаргалыг мэдрэх үнэт одоо цагаа ирээдүйд бэлтгэх цаг болгож мөнгө хураахад хамаг амьдарлаа зориулна.Мөнгө хурааж байгаагаа аз жаргал хурааж байгаа юм шиг эндүүрнэ. Хүүхдүүдээ энэ тийм үнэтэй, тэдэн төгрөг байвал чи тэрнийг авч болно гэсэн бүх зүйлсийг мөнгөнд хувиргаж тоогоор харсан орчинд энэ ямар үнэтэй вэ гэсэн үгийг хамгийн олон хэлүүлж өсгөнө. Эцэг эх нь мөнгө л ярьж зурагт радиогоор мөнгөний тухай л суртачилдаг болохоор хүүхдүүд том болоод их мөнгөтэй болж аав ээжээ баярлуулна гэсэн үзэлтэй болж өснө. Мөнгө аз жаргалын түлхүүр биш аз жаргалын түгжээ ч юм шиг.

Харин та юу гэж бодож байна?

/секс.mn/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top