Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэхэд тээг болдог нэг хүчин зүйл нь төрийн болон хувийн эзэмшлийн томоохон объект, барилга байгууламжууд байдаг. Түүнчлэн өөрийн эзэмшлийн газар, объектоо нийтийн зориулалттай зам талбай болгож сайн дураараа чөлөөлж байсан тохиолдол бараг үгүй. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын үед иргэдийн цаг мөнгийг хэмнэх бүтээн байгуулалтын оновчтой шийдлүүд гарч, хувийн хэвшлээс эхлээд Төрийн тусгай хамгаалалттай байгууллагууд ч нийтийн эрх ашгийг хүндэтгэж, дэмжин ажилладаг болоод байна. Тухайлбал, өнгөрсөн онд МАК, Шунхлай, Капитал групп, Номин холдинг, “Тэс петролиум”, “Петровис” “Улаанбаатар хивс”, “Эрэл” ХХК, “Дархан Минж”, “Миний дэлгүүр” сүлжээ их дэлгүүр зэрэг олон арван байгууллага, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн газар, объектоо чөлөөлж, бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулсан. Энэ удаад ч “Гудамж” төслөөс гаргасан дээрх шинэ замын санаачилгыг Төрийн өндөрлөгүүд дэмжин ажиллахаа илэрхийлээд байна гэж Гудамж төслөөс мэдээллээ

Сэтгэгдэл ( 3 )
Haha sayhan barisan 1 jil bolj bgaa narniii zamiig dahiad urgun bolhog gj barih yy lol :)))))))
teguul bayangoliin hoid nariin zamiig urgun bolgoh heregtei, aimar tugjirdeg zam
AH- argagui l uur yum aa. Shineer setgej hurdan heregjuulj bna.