”Цэцэг” төвийн уулзварыг дөрвөн зам болгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 07

Өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхлээд буй  "Гудамж" төслийн хүрээнд  энэ онд нэлээд олон чиглэлд шинээр зам барихаар төлөвлөж, зураг төслийн ажилдаа орж эхлээд байна. Үүний дагуу гүйцэтгэх нэг ажил бол Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбосон 0.45 км шинэ зам барих ажил юм.

Энэхүү шинэ замыг барьснаар Цэцэг төв болон Нэгдүгээр сургуулийн урд байгаа гурван замын уулзварууд дөрвөн замын уулзвар болж, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний замууд шууд холбогдох шинэ сүлжээ үүсч замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэх аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1234(180.235.181.179) 2025 оны 03 сарын 13

mash zuv, oor heleh ug alga, metro gj soliorch baihaar iim l ym hiih yostoi ym, gazruudaa buruu huvichilj tenegtsenees bolood engej zamnuud shineer barih yamar ch bolomjgui bolson, eniig engej setgej hiij bga ni mash zuv bolj, bayar hurgye, yaaj ovoo neg darga ni gazar avna geed boon lobby bolchihoogui ym, unheer oird sonsoogui mash saihan medee bn.

1  |  0
Top