Өнөөдрөөс нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах нь ээ. Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 0-5 градус дулаан, 3-8 градус хүйтэн байна. Төрийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор болон Ерөө голын сав газраар өдөртөө 13-18 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Говийн аймгуудад багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )