Та өнгөрсөн шөнийн зүүдээ санаж байна уу

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 07

Өглөө сэрээд бид зүүдээ хэрхэн санадаг вэ?, зарим хүмүүс яагаад зүүдээ санадаггүй вэ? гэдгийг судлаачид тогтоосон байна. Францийн судалгааны багийн үзэж байгаагаар тэд зүүдний хоёр төрлийг тогтоосон бөгөөд нэг нь зүүдээ санах юм. Бодит байдал дээрээ зарим хүмүүс өглөө босоод зүүдээ санадаг байхад, зарим нь ховорхон санадаг. Судалгааны багийг удирдсан Нервологагийн Судалгааны Төвийн Судалгааны Аспирант Перрин Руби зүүдний ялгааг ойлгож авахын тулд хоёр төрлөөр зүүдэлж байгаа хүмүүсийн тархины үйл ажиллагааг судалжээ.  Зулайн гол судасны холбогч эд, уураг тархины мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа зүүдээ сайн санадаг хүтүүст маш идэвхитэй байдгийг судлаачид олж тогтоожээ.

Уураг тархины үйл ажиллагаа нэмэгдэх тусам ой санамжинд зүүдийг шиферлэхэд нөөлөлдөг байна. Түүчлэн “зүүдээ санадаг хүн” унатаж байхдаа хоёроос дээш удаа сэрдэг бол “зүүдээ санадаггүй хүн” унтаж байхдаа сонсох эрхтэн нь илүү идэвхитэй байдаг гэж Нервологи-Сэтгэлзүйн Эм Судлалын сэтгүүл дээр гарсан судалгаанд өгүүлжээ.

Уураг тархины хариу үйлдэх чадвар нэмэгдэх нь шөнө нойр сэргэг үйл явцыг идэвхижүүлдэг бөгөөд богино хугацаанд хүн нойрноосоо сэрэх нь зүүдээ санах үйл явцад нь нөлөөлдөг байна.

Зүүдээ сайн санадаг хүмүүснойрноосоо сэрээд хүрээлэн буй орчинд илүү сөрөг нөлөөлдөг. Түүнчлэн зүүдээ санадаггүй хүмүүсээс илүү ой санамжиндаа зүүдээ зохицуулж чаддаг ажээ. Үнэндээ унтаж буй уураг тархи шинэ мэдээллийг ой санамжиндаа санах чадваргүй байдаг. Харин сэрснийхээ дараа мэдээллийг санах чадвартай болдог.

Уураг тархины хоёр тал нь гэмтсэн тохиолдолд зүүд санах үйл явц зогсдог гэж Өмнөд Африкийн сэтгэлзүйч Марк Солмс нэлээн эртний судалгаандаа дурджээ. Францын судалгааны багийн судалж гаргаж ирсэн шинэлэг зүйл нь хүн унтаж байхдаа болон сэрүүн байх үедээ зүүдээ санадаг болон санадаггүй хүмүүсийн хоорондох ялгааг олсон байна. Эдгээр хүмүүсийн зүүд санах ой санамж нь ялгаатай байдаг. Мөн зүүдлэх процесс өөр өөр байдаг ажээ.

“Үнэн хэрэг дээрээ зүүдээ санадаг хүн санадаггүй хүнээсээ илүү өргөн цар хүрээтэйгээр зүүдэлдэг” гэдгийг судалгааны баг дүгнэлт гаргасан байна. Эдгээр хүмүүсийн уураг тархины ялгааг нь судлаачид олж тогтоожээ. Судлаачид унатаж байгаа болон сэрүүн байгаа 41 сайн дурын оролцогчдын  уураг тархины үйл ажиллагааг хэмжихдээ Позитрон Эмиссийн Томографийг ашигласан байна. Оролцогсдыг хоёр бүлэгт хуваасан бөгөөд долоо хоногт дунджаар 5.2 өдөрт нь зүүдээ санадаг 21 оролцогч, мөн сард дунджаар хоёрхон зүүдээ санадаг 20 оролцогч гэж хуваажээ. Зүүдээ санадаг оролцогчид сэрүүн байхдаа болон унатаж байхдаа магнайн урд ясны гаргуун дунд хэсэг болон зулайн гол судасны хогбогч эдэд уураг тархины үйл ажилагаа хүчтэй явагдаж байжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.20.254) 2025 оны 03 сарын 13

хаанаас мэдээллийг хальт буруу зөрүү орчуулж тавьдаг юм бэ, наадах чинь үнэнтэй нийцэхгүй .

1  |  0
ХМ(103.26.194.20) 2025 оны 03 сарын 13

УНАТАЖ БАЙХДАА ЯАХАВ УНТАЖ ГЭЖ ЗӨВ БИЧЧИХЭЭЧ СЭТГҮҮЛЧ ХҮНИЙ НААД ЗАХЫН ЧАДВАР ЭХ ХЭЛЭЭ ЗӨВ ЭЗЭМШИХ ЗАЙЛУУЛ ДАА УЛААН НОЛЬ ЮМНУУД БӨӨН АЛДААТАЙ ЮМ ЯАСАН Ч БИЧИХ ДУРТАЙ БАЙДГИЙН

1  |  0
Me(103.26.194.6) 2025 оны 03 сарын 13

Bizuudee mash sain sanadag, er ni ih sergeg untdag bolhoorneleen yadardag da.

1  |  0
bbb(182.160.38.187) 2025 оны 03 сарын 13

Neg l oilgomjgui bichsen baina daa

1  |  0
zzz(202.179.29.208) 2025 оны 03 сарын 13

Тийм байх шүү. би лав зүүдээ маш сайн санадаг. зарим олон жилий өмнө зүүдэлсэн зүүд ч одоо хүртэл санаанд тод байдаг.гэхдээ тийм тод зүүднүүд ихэнхдээ ирээдүйд болох зүйлсийг зөгнөсөн байдаг.зөгнөсөн зүүднүүд угаас их онцгой байдаг болохоор тэр гарах алдааг сануулж өгдөг юм шиг санагддаг

1  |  0
Top