Мартын 8-нд эмэгтэйчүүд тайван жагсана

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 07

Монголын залуучуудын холбоо болон  тус холбооны дэргэдэх Залуу эмэгтэйчүүдийг дэмжих клубээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын бүх охид бүсгүйчүүд, ээжүүддээ баярын мэнд дэвшүүлж, уриалга гаргажээ. Түүнчлэн Залуу эмэгтэйчүүдийг дэмжих төвөөс гуравдугаар сарын 8-ны өдөр дэлхийн 70 гаруй орны жишгээр, "Эмэгтэйчүүд энх тайвны гүүр" гэсэн уриан дор нэгдэж, тайван жагсаал хийх аж. Жагсаал 8-ны өдрийн 11.00 цагаас МЗХ-ны гаднаас эхлэх бөгөөд Энх тайвны гүүрэн дээгүүр алхах юм байна. Дэлхийн олон улс жил бүрийн энэ өдөр эрх нь зөрчигдөж буй дайн самуунтай орнуудын охид бүсгүйчүүдийг дэмжиж тайван жагсаал хийдэг уламжлалтай аж. Мөн НҮБ-аас жил тутам тэдний төлөө уриалга гарган ажилладаг бөгөөд энэ оны хувьд "Эмэгтэйчүүдийн тэгш оролцоо нь бүх нийтийн хөгжил дэвшил" уриан дор олон улсыг нэгтгэн дэлхийн бүх эмэгтэйчүүдийн төлөө ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top