Одоогоос хоёр сар гаруйн өмнө Франц улсад дэлхийд анх удаа хүнд хиймэл зүрх суулгах мэс засал хийгдсэн байна. Өвчтөн зүрхний хурц дутагдал гэсэн оноштой 70 гаруй насны эр байсан бөгөөд хиймэл зүрх шилжүүлэн суулгах хагалгаа нь түүний амийг аврах цорын ганц арга байсан юм байна. Туршилтын анхны хагалгааны эзэн тэрбээр хиймэл зүрхтэйгээр яг 65 өдөр амьдраад амьсгал хураасан гэнэ.
Гэхдээ чухам түүний үхэлд юу нөлөөлсөн талаар тодорхой мэдээлэл алга байна. Эмч мэргэжилтнүүд одоогоор судалгаа хийж, хиймэл зүрхний үйл ажиллагааг сайжруулж дараагийн шинэ хэрэглэгчид амьдрах найдвар бэлэглэхээр ажиллаж байгаа гэнэ. Технологийн хувьд жинхэнэ урлагийн бүтээл гэж хэлж болох энэ хиймэл зүрх 900 грамм жинтэй, 100 мянга гаруй долларын үнэтэй. Харин хиймэл зүрхийг суулгах хагалгаа 160 мянга орчим долларын үнэтэйгээр хийгдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )
танайхмэдээ хуулж тавьж байгаа юм болядаж сайтынх нь нэрийг дурдаж эсвэл шейрлэж бай шууд л хулгай хийчхиймаа