Даваа гарагаас хүйтэрч, цас орно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 07

Сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутагт төдийгүй нийслэлд нэлээд хүйтэрч цас орлоо. Харин өчигдрөөс цаг агаар тогтворжиж дулаарч байна. Энэ байдал өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх төлөвтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Гэхдээ нөгөөдрөөс нутгийн баруун хэсгээр, энэ сарын 10-нд төв, 11-нд зүүн хэсгээрээ цас орж хүйтрэх юм байна. Харин амралтын өдрүүдээр цаг агаар тогтвортой байх аж. Харин ирэх даваа гаригт нийслэлд цас орж,  нийт нутгаар салхины эрч 12-14 хүрч ширүүсч хүйтрэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top