С.Сунам-Уудам: Би өнчрөхийн зовлонг мэднэ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 07

Өвөрмонголын залуу дуучин С.Сунам-Уудам хүү МУГЖ С.Жавхлангийн “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолтод урилгаар оролцсон. Түүнийг монголчуудын сайн мэдэх “Чандмань эрдэнэ” дууг дуулсан Бүрэнбаяр, Урнаа хоёр өргөн авсан байна. Тэрээр ярихдаа “Намайг хамтлагтайгаа дасгал хийж байхад, ээж маань Шинэ Барга зүүн хошуунаас Хайлаар хотноо ирж надтай уулздаг байсан. Нэгэн удаа надтай уулзчихаад буцаж явах замдаа ээж хүнд гэмтэж удалгүй нас барсан. Ээжээ алдсан гунигаас салж чадаагүй байтал бурхан тэнгэр аавыг ч гэсэн аваад явсан. Тэр үед Хятадын алдарт дуучин Бүрэнбаяр, Урнаа багш хоёр намайг үрчилж авсан юм. МУГЖ С.Жавхлан ах тоглолтынхоо орлогоор золгүй явдал тохиолдсон нэгэн хүүхдийн эмчилгээний зардалд хандив өргөх гэж байгаа талаар сонссон. Тийм болохоор их сайхан санагдсан. Би өнчрөхийн сэтгэлийг мэднэ” гэжээ. Эдүгээ 15 настай энэ хүүд Монголын үзэгчид дуучдаа баясгалантайгаар хүлээж авдаг нь ихэд таалагджээ. Тэрээр "Халх монголчууд бид чинь элэг нэгтэй. Ердөө л хоёр улсад хуваагдсан болохоос нэг л үндэстэй шүү дээ" гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uudamd(103.26.194.7) 2025 оны 03 сарын 13

Uhaalag hoorhon huu chamaig Mongoliin buh eejuud hairlaj baigaa. Sain hun bolooroi huu mine.

1  |  0
china(202.126.91.149) 2025 оны 03 сарын 13

hudlaaa ulsiin bodlog bsn yum shoo!!!uuudam huuuu ochij ochij mongold engeh gej...aav eejteigee sardaaa 1-2 udaa uulzdag daaa/...

1  |  0
tseegii(202.170.68.130) 2025 оны 03 сарын 13

uhaalag, tevcheertei, aviyaslag chanaraaraa delhii niitiig gaihshruulj chadsan mundag huu shuu chamd uran buteeliin undruus undur amjiltiig husie aviyasiinhaa zeregtsee medleg bolovroloo ahiulj Mongol tuurgatand aldartai hun bolooroi toglolt mash ih taalagdsan shuu

1  |  0
Chicago goos (67.163.92.11) 2025 оны 03 сарын 13

Manu metees l iluu uhaalag huurhun umda..Tengerees aav eej ni harj bga shuu minii duu ulam uhaantai ih sain medkeg bolovsroltoi sain hun boloh heregtei .Tegvel aav eej ni ard tumen chin bayar,laj hairlaj yvah bolno.Ulam ih amjilt huseye

1  |  0
Top