Дорнод аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын ахлах дасгалжуулагч Г.Хүрэлбаатар, дасгалжуулагч Ч.Мөнхбатаа нарын шавь болох Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн өсвөрийн тамирчин Б.Хишигбат 2020 оны олимпд оролцох эрхээ авчээ. Тэрээр Эрдэнэт хотноо 2014 оны гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохиогдсон 2020 оны Токиогийн олимпд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах бадминтоны тэмцээнд амжилттай оролцож, шалгаруулалтад тэнцсэн байна. Б.Хишигбат Япон улсад 6 жил мэргэжлийн тамирчин бэлтгэх сургуульд суралцахаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )
minii duu amjilt xusie iim saixan bolomj ter bolgon olddoggui yum shuu 1% aviyas 99%hudulmur gedgiig sain sanaj yavaarai amjilt xusie