Хууль зүйн сайд асан МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Сүхбаатар дүүргийн шүүхээс дууджээ. Учир нь тэрбээр Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ихээхэн хэмжээний мөнгөний асуудалд орооцолдсон бололтой. Шүүхээс тайлбар мэдүүлэг авахаар хэд хэдэн удаа дуудсан ч үл хүндэтгэх шалтгаангүй цааргалсаар багагүй хугацаа хожсон гэдгийг албаныхан хэлж байна.
"MCS" компанийн хувь эзэмшигч, чамгүй хөрөнгөтэй Ц.Мөнх-Оргилын хувьд төлбөрт унах нь асуудал биш ч Монголын сагсан бөмбөгийн холбооны нэр хүндийг унагаж, сагсан бөмбөгийн спортын хөгжилд чөдөр болсон хүн хэмээн тус салбарынхан дүгнэдэг байна.

Сэтгэгдэл ( 1 )
medeeniikhee garchigyg zuw bicheechee