Ганбууш фото моделийн тэмцээнд оролцож гоо сайхны хагалгаанд үнэ төлбөргүй орох эрхээр шагнуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 07

БНСУ-ын “WONJIN BEAUTY MEDICAL GROUP”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд Ганбууш хатагтай оролцжээ. Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг 300 орчим хүмүүсийн дунд зарласан фотомоделийн шалгаруулалтад оролцож, эцсийн шатанд шалгарч, шилдэг зургаан оролцогчийн нэгээр тодорсон гэнэ.

 

Энэхүү тэмцээн Сөүл хотноо 14 хоног үргэлжилсэн бөгөөд тачаангуй төрх, хөл, биеийн ерөнхий харьцаа болон өөрийгөө илэрхийлэх ярианы чадвар зэрэг үзүүлэлтээр шалгаруулсан байна. Шилдэг оролцогчоор шалгарсан Н.Ган-Од хатагтайг нүүрэнд одоогоор гоо сайхны таван төрлийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийлгэх эрхээр шагнажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саруул(202.179.18.103) 2025 оны 03 сарын 13

Сайн байна амжилт хүсье

1  |  0
Top