Холливудын хамгийн их орлого олсон жүжигчид

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 07

Мел Гибсон – “Үхлийн зэвсэг- 4”
Тэрээр уг кинонд тоглосноор 30 сая ам.долларын орлого олж байсан бөгөөд энэ нь түүнийг тухайн үедээ буюу 1998 онд хамгийн өндөр ашиг олсон Холливудын жүжигчин болгож байжээ. Харин одоо бол Холливудын жүжигчдийн дундаж цалин иймэрхүү ханштай байгаа юм байна.


Том Хэнкс –“Форест Гамп”
1994 онд Том Хенкс хамгийн их орлоготой жүжигчдийн нэг болов. Тэрээр “Форест Гамп” киноны гэрээг хийж байх үедээ 25 сая долларын цалингаас татгалзаж киноны олсон орлогоос хувь хүртэх болзолтой гэрээ хийсэн нь түүнд 70 орчим сая долларын ашиг авчирсан юм.

Том Круз – “Биелэгдэшгүй даалгавар”
Том Круз мөн л цуврал киноноос тун их ашиг олсон нэгэн. “Биелэгдэшгүй даалгавар” киноны анги бүрээс тэрээр 70-аас илүү саяын ашиг олсон байна. Гэвч энэ нь түүний хамгийн их орлого олсон бүтээл биш. “Дэлхийн дайн” кино түүнд 100 сая ам.долларын орлого оруулж байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top