Мансууруулах өвс хадгадсан гэх хэргийг шийдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 07

Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар хадгалсан гэх игэн М-ийн хэргийг Сум дундын 14-р шүүхэд хэлэлцэж шийдвэрлэлээ.
Улмаар шүүхээс иргэн М-д эрүүгийн хуулийн 192 зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулан, хорих ялыг тэнсэн харгалзахаар болов.
Шүүгдэгч М-ийг 2013 оны наймдугаар сард, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээ бүхий "Тетрагидроканнабинолын" төрлийн ургамлыг борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар олж авч, хадгалсан гэх хэргээр Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top