Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 08

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 11-16 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 1-3 градус хүйтэн байна.  

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.              

2014 оны 3 дугаар сарын 09-нөөс 2014 оны 3 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:


9-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд төвийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн уулсаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 10-наас хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАГ УУР(203.194.114.174) 2025 оны 03 сарын 13

МАНАЙ ЦАГ УУРЧИД САЙН ШҮҮ. ТА НАРТАА ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСНЭ!!!

1  |  0
Top