Оюутаны тэтгэлгийг дипломын голч дүнг харгалзаж олгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Засгийн газрын хурал­даанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”, Монгол Улсад ойрын жи­лүүдэд эрэлт, хэрэг­цээ­тэй “Тэргүүлэх ач хол­бог­дол­­той хөтөлбөрийн жагсаалт”-ыг шинэчлэн гар­галаа. 

Доктор, магистр, ба­калаврын хөтөлбөрийн өд­рийн ангид суралцагч оюу­танд тэтгэлэг олгохдоо дараах шаардлагыг хан­гасан байх ёстой аж.

Үндэс­ний тэтгэлгийг ол­гох сургуульд сургалтын бай­гууллагын төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг ол­гогдохоос өмнөх жилийн төг­сөгчдийн 30 хувь нь аж­лын байртай болсон буюу Улсын Нийгмийн даат­галын ерөнхий газраар баталгаажуулсан, удирд­ла­гын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх гэсэн шаардлагыг тавь­жээ.

Харин суралцагч хи­­чээлийн жилийн нэг ули­ралд 10-12 багц цагийн хичээл судлан, дүгнүүлж мөн хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн, дипломын голч дүнг тус тус харгалзах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Суралцагч(202.131.233.50) 2025 оны 03 сарын 13

Хүн ойлгохоор юм бичихэд яана аа. Хэдэн үгийн хэлхээс л байх юм аа.

1  |  0
Top