Вьетнамын өмнөд тэнгисээс онгоцны сэг байж болзошгүй зүйлийг олжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Малайзын нийслэл Куала Лумпур хотоос Бээжинг зорин ниссэн “Malaysia Airlines”-ын MH370 нислэг сураггүй болоод бараг хоёр хонож байна. Тэгвэл, Вьетнамын тэнгисийн цэргийнхэн 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүнийг тээвэрлэж явсан Boeing 777-200ER онгоцны сэг байж болох зүйлийг олж илрүүлсэн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл байна.

Олон улсын хамтарсан эрлийн багийнхан эрлийн ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж буй бөгөөд онгоцонд сууж явсан хоёр зорчигч хулгайлагдсан пасспорттой ниссэн тухай CCTV-гээр нэвтрүүлсэн мэдээллийг мөрдөгчид шалгаж эхэлсэн байна.

Орон нутгийн цагаар бямба гариг /III.08/-ийн 00:41 цагт Куала Лумпураас хөөрсөн MH370 нислэг 06:30 цагт газардах ёстой байсан ч хөөрснөөс хойш ердөө нэг цаг орчмын дараа радарын дэлгэцнээс алга болж, сураггүй болжээ. Онгоцыг Вьетнам, Малайзын ойролцоо далайд унасан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.
Хамгийн сүүлийн буюу ням гаригийн оройн мэдээллээр Вьетнамын албаныхан сураггүй болсон онгоцны сэг байж болох зүйлийг Вьетнамын өмнөд зүгт тэнгисээс илрүүлсэн тухай мэдэгдээд байна. Тодруулбал, То Чу арлаас баруун өмнөд зүгт 90 км зайд нисэх онгоцны сэг байж болох хоёр хэсэг зүйл илрүүлсэн гэнэ. Энэ нь бямба гаригт Вьетнамын тэнгисийн цэргийнхний тэнгисийн уснаас тос илрүүлсэн газартай бараг давхцаж буй ажээ.

 

Хорин хоёр нисэх онгоц, 40 хөлөг онгоц одоо хайх ажилд оролцож байгаа талаар Малайзын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Gen Zulkefli Zin мэдээлжээ. Агаарын хүчний төлөөлөгч Rodzali Daud “Радарын дохио бичлэгээс харахад нисэх онгоц нь нислэгийн чиглэлээ өөрчилсөн байх боломжтой” гэсэн байна.

Өмнө нь Малайзын тээврийн сайд Hishammuddin Hussein, зорчигчийн жагсаалтад дор хаяж сэжигтэй дөрвөн нэр байсан гэж хэлснийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.180.220.35) 2025 оны 03 сарын 13

eruul saruul esen mend oldoosoi, burhan iveeg

1  |  0
Top