Хоёр иргэнийг хайлгахаар Интерполд ханджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Монголд гэмт хэрэгт холбогдсон хоёр иргэний мэдээллийг саяхан Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполд хүргүүлсэн байна. Тодруулбал, БНСУ-ын иргэн 47 настай эрэгтэй Чо Ён Пё манай улсад залилангийн гэмт хэрэгт холбогдсон даруйдаа хилээр оргон зайлжээ. Иймээс түүнтэй холбоотой мэдээллийг олж өгөх, хамтран ажиллаж саатуулахыг Интерполоос хүсчээ. Үүнээс гадна Монгол Улсын иргэн Цэрэндоржийн Гансүхийг олон улсад эрэн сурвалжилж байгаа ажээ. Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн тэрээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт шалгуулж байхдаа оргон зайлсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top