Хууль бус үйлдлээрээ хүний амь авдаг ”Цаст констракшн”-ы барилгын ажлыг зогсоожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Сүүлийн жилүүдэд манай улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байна. Сайны хажуугаар саар гэгчээр үүнийгээ дагаад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан онц ноцтой хэргүүд их гарах болсон.

 2013 оны байдлаар нийт 39 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч түүнд 14 хүн өртөж нас барж, 18 хүн тахир дутуу болж, 9 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан тоо бий. Осолд өртөж тахир дутуу болсон иргэдийн тоо өмнөх жилээс 44.4 хувиар нэмэгдэж, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан иргэдийн тоо 73.5 хувиар буурсан байна.

Харин 2014 он гарсаар барилгын салбарт хүний амь нас үрэгдсэн 5 осол гараад байгаа юм. Он гараад хоёр гуравхан сарын нүүр үзэж байхад бүхэл бүтэн таван хүний эрдэнэт амь нас үрэгдэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ил гарсан тоо энэ болохоос бус үүний цаана бүртгэгдээгүй олон осол аваар дарагдсаныг хэн ч мэдэхгүй.

Мөн МХЕГ баригдаж байгаа барилгуудад хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулж, зарим компанийн барилгын үйл ажиллагааг түр зогсоосон байна. Үүний нэгдүгээрт хууль бус үйлдэл, хүний амь авдгаараа алдартай “Цаст констракшн” байна.

"Цаст"-ынхан барилгын ажил гүйцэтгэх явцдаа "Монгол эм импекс" компанийн агуулахын барилгад гэмтэл учруулсан, барилгын зураг төсөв батлагдаагүй, угсралтын ажил эрхлэх зөвшөөрөл олгоогүй байхад ажлаа эхэлсэн гэсэн шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоохыг удаа дараа шаардсан ч ажлаа үргэлжлүүлсээр өнөөг хүрсэн байна.

Тухайн үед газар эзэмших зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон ч “Цаст констракшн” үйл ажиллагаагаа үргэжлүүлсээр л байсан аж.

“Цаст констракшн” компанийн барилгаас үүдсэн осол, зөвшөөрөлгүй барилга барьсан асуудал олон давтагдаж байгаа. Гэтэл энэ компанийнханд хууль үйлчилдэггүй. Холбогдох байгууллагынхны үгийг ч тоодоггүй. Иймэрхүү дураараа аашилсан,  эрх мэдэл, хөрөнгө мөнгөндөө эрдсэн хүний амийг үнэгүйд тооцдог. Увиагүй нөхдүүдэд төр төмөр нүүрээ харуулах цаг нэгэнт болжээ.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1313(103.26.194.15) 2025 оны 03 сарын 13

Haa ywj hamgiin gaagui gee ingehee lobiochee tsaaguur chine neg muu barilgiin jijig

1  |  0
gutsaaa(202.179.23.139) 2025 оны 03 сарын 13

za tanai tsast muul bizdee

1  |  0
Tsastiin spring townnii zahialgiin gereeg zarna(183.177.96.93) 2025 оны 03 сарын 13

Tsastiin Natur tuviin hajuud barigdah spring townnii zahialgiin gereeg zarna.

1  |  0
beger(183.177.100.10) 2025 оны 03 сарын 13

harin ch barilgiin kompanuud dotoroo chanartai sain guitsetgel hiideg gazar gj boddog sh dee shine turyhyys avahuulaad... sain yum hj bga humuusee ingej goochlood hujaagiin huuramch yum hj bga gazaruud zunduu l biz dee mungii ni avaad amaa tagluuldag bh l daa

1  |  0
oko(103.26.194.12) 2025 оны 03 сарын 13

tsast mash olon jil bolloo. barilga barih zurag tusul hiih geed erhee hezee avsiin bol hyanaltiinhan sudlaachee ulsiin hyanalt tavidag baiguullaga avilgal shalgadag gazriinhan ni shalgaach

1  |  0
bolor (202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

harin ch sain barilga baridag gazaraa bitgii ingeech hudalaa yum bichej bh yum busadiig ni chadahgvi bj

1  |  0
Top