АНУ-ын эрдэмтэд цусны шинжилгээгээр альцгеймер өвнийг оношлож болно гэдгийг тогтоожээ. Судалгааг цусны хэмжээ, өөх тосны агууламж, эсийн тоо зэргээр 90 хувийн нарийвчлалтай гаргаж болох ба дараагийн гурван жилийн эрсдлийг тооцоолох аж.
Эрдэмтэд энэ ажилд 10 гаруй жил зарцуулсан байна. Сүүлийн жилүүдэд альцгеймерийн тохиолдол олширч, өнөөгийн байдлаар 44 сая хүн ийм өвчнөөр шаналж байгаа юм. Мөн цаашид улам нэмэгдэж, 2050 он гэхэд өнөөгийн түвшнээс гурав дахин өсөх хандлагатай байгаа аж.
Хамгийн гол нь энэ өвчний цонх үе тун чимээгүйхэн 10 гаруй жил үргэлжилж, тархи мэдрэлийг устгасаар байдаг.

Сэтгэгдэл ( 0 )