Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоныхон Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт хаягласан захидал илгээж, холбогдох хүмүүстэй уулзаж асуудлаар шийдүүлэхээр тэмцэж байгаа. Оршин суугчдын төлөөлөл АТГ-ын өргөдөл, санал гомдол хүлээн авах газарт өргөдөл өгч байгаа аж. Оршин суугчид Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандрааг шалгаж өгөхийг хүсэж, холбогдох материалуудыг хавсаргажээ. "Голден парк" хотхоны асуудлыг хоёр шатны шүүх иргэдийн талд шийдсэн аж. Харин Дээд шүүх уг шийдвэрүүдийг хүчингүй болгож 3000 гаруй оршин суугчдын эсрэг шийдвэрийг гаргасан юм байна. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа болон Материал импексийн захирал Зоригт нарыг оюутан үеэсээ найзалж нөхөрлөж ирсэн гэх яриа байдаг гэж оршин суугчид өргөдөлдөө дурджээ. Тэд шүүгчийг танил талаа ашиглан шударга ёсыг гуйвуулсан байх магадлалтай гэж үзэж АТГ-т шалгуулах хүсэлтээ өгсөн аж.

Сэтгэгдэл ( 1 )
Shuugchiig byryytgaj bhiin orond ter hyyli bys hunii omchoiig hylgailj bair bariad zaraad idsen nuhdiig shuugeed aldagdal yumiigni torgyyliig ni toluuleech hend oilgomjtoi zuil bhiin ugni. Medeej orshin syygchidiig bairgui bolgoj chadahgui yum chin hylgailsan company ni orlogoo tolboroo ter hylgailyylsaN COMPANYDAA OGCHOOCH HETSUUN BE..