Нийслэлчүүд хоёрхон жилийн дотор усны хомсдолд орно

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Туул голын ай савд Монгол Улсын хүн амын 42 хувь амьдардаг аж. Өөрөөр хэлбэл, 1.2 сая хүн Туул голын орчим амьдарч, уснаас нь ууж байгаа гэсэн үг. Харамсалтай нь гэм­гүйхэн уудаггүй гэд­гийг мэр­гэжилтнүүдийн  судал­гаа­наас харлаа.

Судлаачдын  хэлснээр, Туул голын эрэг, хязгаар­лалтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгж, компани дэндүү ол­ширчээ. Тэд их хэмжээгээр ус ашигладаг бөгөөд үүний улмаас Туул голын усны горим, чанарт хэт их сөрөг өөрчлөлт гарсан байна. Тухайлбал, голын ус­ны түвшин сүүлийн 10 жи­лийн дотор нэг метр гаруй доошилсон. Мөн Туулын усны ундаргад нөлөө үзүүл­дэг Сэлбэ, Улиастай, Түргэн, Гачуурт, Хуандайн гол адагтаа тасарч, хуурай сайр болсон.

БОНХЯ-ны “Усны нэгд­сэн менежмент”-ийн та­нил­­цуулгад Улаанбаатар хо­тын гүний усны нөөц 330 мянган шоо метр/хо­ног бол­сон аж. Үүнийг одоо­гийн хэрэг­лээтэй холбон тоо­­цоолоход 2014-2015 он гэхэд нийслэл гүний усны гачигдалд орох нь тодорхой болжээ.

Улаанбаатар хотын хүн амын усны хэрэглээ жилд 302.8 мянган шоо метр/хоногт хүрээд байгаа бөгөөд таван жилийн дараа энэ хэмжээ 60 мянга орчим шоо метр/хоногоор нэмэгдэх юм байна. Тодруулбал, жил га­руйх­­ны дараагаас нийс­лэл­чүүд хүссэн хүсээгүй бохир­дуул­сан Туул голын­хоо усыг уухаас өөр сонголт­гүй болж эхэлнэ гэсэн үг. Гэтэл лабораторийн шинжил­гээ­гээр Туул голын усанд хү­чил, шүлт, нефтийн бүтээг­дэхүүн, давс, пестицид, хүнд металл агуулагдаж бай­гааг тогтоожээ. Эдгээр нь өвчин үүсгэхээс гадна амь насанд аюул  учруулахуйц хөнөөлтэй бодис юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eo(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

yuagaad hodoonoos hotruu irehiig zovshoorood baigaa yum be.nutag nutagt ni amidruulaach.

1  |  0
,(103.26.194.8) 2025 оны 03 сарын 13

Tegeed arga hemjee aaachee, hend zarlaad baigaa yum? .

1  |  0
ХМ(103.26.194.9) 2025 оны 03 сарын 13

ТЭР ҮЙЛДВЭРҮҮДЭЭ ЗОГСООГООЧЭЭ МЭДСЭЭР БАЙЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ АНГАЙЖ СУУДАГ ЯМАР ДҮҮРЧИХСЭН ТӨР ЗАСАГ ВЭ. БАТ-ҮҮЛ ТЭГЭЭД АВИЛГАД АВТАХГҮЙ АЖЛАА ХИЙЧИХЭЭЧ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООГООД ХОТООС ГАРГАХ Ч ЮМУУ ЭРТ ШИЙДСЭН ДЭЭР Ш ДЭЭ ЯМАР ХЭЦҮҮ БҮТЭЛГҮЙ АРЧААГҮЙ УЛС ВЭ ИЙМ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ БҮГШҮҮЛЭЭД УЛС ОРНОО УСТГААД БАЙДАГ, ҮЙЛДВЭР НЭРТЭЙ ЮМНЫ АРД НЬ ГАДААДЫН ЛУЙВАРЧИД БАЙДАГ БИЗ ДЭЭ. НЭГ БҮТЭЖ БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ ДАНДАА СҮЙРЭЛ СӨНӨЛТИЙН МЭДЭЭ ГАРААД

1  |  0
Top