Улаанбаатар дахь үүсмэл цацраг хэвийн хэмжээнээс их болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Улаанбаатар хотод үүсмэл цацрагийн хэмжээ хэвийн түвшнээс илүү байдаг талаар холбогдох мэргэжилтнүүд нотолсон. Энэ нь уран болон цөмийн хаягдалтай холбоогүй. Гэхдээ заавал хяналтад байлгах ёстой цацрагийн үүсгүүр маш олон байдаг аж.

Хамгийн гол нь хүний эрүүл мэнд, тэр ч бүү хэл удмын санг өөрчлөх аюултай цацраг идэвхт үүсгүүр хэрэглэлээ ч хяналтад байлгаж чадвал тийм ч ноцтой биш юм байна. Цацрагийн үүсгүүр хэрэглэдэг газруудад компьютер, томограф, анграфийн оношилгооны төвүүд, туяа эмчилгээ, барилгын материал үйлдвэрлэгчид, ураны бус ашигт малтмалын уурхай, гадаад орчны хяналтын цэгүүд ордог гэнэ.

Нэг үгээр эдгээрээс тодорхой хэмжээний цацраг агаарт дэгдсээр байдаг. Мэдээж эд анги нь бүрэн бүтэн, хяналтын шинжилгээнд байнга хамрагдвал ямар түвшинд ялгарч буйг нь мэдэж болдог гэсэн. Гэтэл өнгөрсөн онд 500 гаруй байгууллагыг цацрагийн хяналтад оруулахад 390 зөрчил илэрсэн бол хоёр жилийн өмнө энэ тоо 280 байжээ. Үүнээс харахад цацрагийн аюулгүй байдлыг хангадаггүй газар олширч байгаа аж.

Мөн цацрагтай нөхцөлд ажиллагсдын тоо ч тогтмол өсч, зөвхөн Улаанбаатарын хэмжээнд 1227 болжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар цацраг идэвхт бодис чанараа алдалгүй 10 мянган жил хадгалагдах чадвартай. Тиймээс олон улсад ялангуяа хөгжингүй орнуудад ийм бодисоор бохирдсон хувцас хэрэглэл, багаж, төхөөрөмж, ер нь бүх зүйлийг цөмийн хаягдал гэж нэрлэн, ариутгаж, хорыг саармагжуулдаг.

Гэтэл өнөөдрийг хүртэл манайд цөмийн материалын шилжилт, хөдөлгөөний тоо бүртгэл, мэдээллийн сан хангалттай байдаггүй. Энэ талын стандартыг боловсруулсан ч цацрагийн үүсгүүр хэрэглэдэг газрууд хэзээ ч мөрддөггүй.

Цацрагийн асуудал Улаанбаатарт зөвхөн үүсгүүр ашигладаг газруудаас болж нэмэгдээгүй. Тухайлбал, Япон улсаас оруулж ирсэн машинуудаас цацраг идэвхт бодис илэрсэн тохиолдол бий. Үүнийг тэр дор нь зохицуулж, зохих хяналтад оруулж байгаа ч каргогоор оруулж ирж буй бусад бараанд хяналт тавьдаггүй. Эдгээр бараа нь ихэвчлэн хувцас, тоглоом байдгаас гадна эм тариа хүртэл бий. Иргэд каргогоос авсан барааг шууд ашигладаг.

Эндээс харахад уранаас шалтгаалаагүй цацрагийн хордлого илрэхийг үгүйсгэх аргагүй юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яяя(202.179.29.208) 2025 оны 03 сарын 13

Энэ машин засварын газрууд чинь өөрсдөө хаймараа шатаагаад өмхий утааг их гаргаад байдаг юм байна лээ ш дээ. өвөл дөлгөөн нуураас 100 айл явдаг зам аймшигтай харанхуй утаа байдаг. тэр чинь дандаа зам дагуу байгаа машин засварын газрын утаанууд. та нар хараарай

1  |  0
zochin(202.70.46.11) 2025 оны 03 сарын 13

aimar yum humuusee jaahan eruul amidral biznessiig songol doo...

1  |  0
Top