Цунамигийн үеэр сураггүй болсон эхнэрээ одоо хүртэл хайсаар байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Ясүо Такамацү 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японд болсон аймшигт газар хөдлөлт, цунамийн гамшигт өртөж, сураггүй алга болсон эхнэрээ одоо хүртэл хайсаар байна. Түүний эхнэр  цунамид өртөн сураггүй алга болсон гэж  бүртгэгдсэн 2636 хүний нэг аж.
Тэрээр эхнэрийнхээ цогцсыг  олж, хүн ёсоор хөдөөлүүлэхийг  хүсч байгаа гэнэ.  Ясүо гамшиг болдог өдөр гэрээсээ хол эмнэлэгт хэвтэж байжээ.  Банкинд ажилладаг  эхнэр нь  газар хөдлөх үеэр ажил дээрээ байжээ.  Ажлынхантайгаа хамт байшингийн дээвэр дээр гарч, цунами, үерийн аюулаас аврагдах гэж амь тэмцсэн эхнэр нь "Гэртээ л харимаар байна" гэсэн мессэжийг нөхөр рүүгээ бичжээ. Харамсалтай нь  цунамийн хүчтэй давалгаа тэднийг нөмрөн авч, эхнэр нь алга болжээ.  Сүүлд гар утсыг нь олоход "Аварга том цунами" гэсэн мэссэж бичээд нөхөртөө явуулж амжаагүй байж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top