Арлын Японы нэгэн томоохон групп топ модель Д.Пүрэвсүрэнд удаан хугацаагаар хамтран ажиллах санал тавьж, загвар өмсөгч бүсгүй ч хилийн чанадыг зорихоор бэлтгэж байсан. Гэвч Пүүжээ гурав дахь хүүхдээ хэвлийдээ олсноор уг саналаас татгалзахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Япончууд загварын ертөнцөөс шүүрсэн “од”-оо ийнхүү нэгэнт алдсан ч гандан буурсангүй. Кино урлагаас шинэ дүр төрх хайж эхэлсэн байна. Тодруулбал, тэд манайд ид нэрд гарч байгаа сайхан бүсгүйчүүдийн дотроос компанийнхаа нүүр царай болох бүсгүйг сонгохоор шийдсэн гэнэ.
Энэхүү хайлтынхаа үр дүнд өнгөрсөн онд жүжигчин Р.Анхням, мөнхийн залуу Э.Одгэрэл нарыг ардаа орхиж, эрчүүдийн хүсэмжит бүсгүйгээр шалгарсан жүжигчин О.Долгорыг сонгожээ. Ийнхүү жүжигчин Л.Долгор Японы нэгэн томоохон группын нүүр царай болохоор болсон байна.

Сэтгэгдэл ( 3 )
amjilt husey huurhun busgui shuu
tsaanaa l 1 huurhun haragdaad bdiin yg l 20toi ohin shig
Ok saikhan huuhen sain bna