Гурван хүн архинд хордож, хоёр нь амиа алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Энэ сарын 8-нд Завхан аймгийн Нөмрөг сумаас 35 км-ийн зайтай Тэргэлийн даваа гэх газар архи ууж байсан хоёр хүн архинд хордож нас баржээ. Тодруулбал Завхан аймгийн харьяат 62 настай эрэгтэй Ч, 49 настай эрэгтэй Д нар амиа алдсан байна. Мөн хамт уусан 27 настай эрэгтэй Б нь тус сумын эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Одоогоор ямар архи уусан нь тодорхойгүй байгааг эх сурвалж мэдээллээ.a

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top