Ургийн гажиг, генийн өөрчлөлтийг хэвлийд нь оношлох боломжтой болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

ЭХЭМҮТ-д өнгөрсөн нэгдүгээр сард Удам зүйн лаборатори ашиглалтад оржээ.  Ингэснээр ургийн гажиг, генийн өөрчлөлтийг эхийн хэвлийд нь оношлох боломжтой болжээ. 2014 оны эхний хоёр сарын байдлаар нийт 11 төрлийн 85 гажигтай хүүхэд төржээ. Ургийн гажигтай хүүхдүүдийн 50,6 хувь нь орон нутагт, 49,4 хувь нь нийслэлд төрсөн байна. Ургийн гаж хөгжлийг эхийн хэвлийд оношилж, эмчлэгдэх боломжгүй эмгэгтэй тохиолдолд эцэг, эхийн хүсэлтээр жирэмслэлтийг зогсоодог юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top