Нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэрэгт хулгайн эзлэх хувь өндөр байдаг аж. Хулгайлагдсан эд зүйлийн 29 хувь нь ломбардаар дамжин зах зээлд борлогдож байгаа юм байна. Улсын хэмжээнд нийт 1097 аж ахуйн нэгж ломбардын үйл ажиллагаа эрхэлдгээс нийслэл хотод 521 аж ахуйн нэгж ажилладаг аж. Тэдний 80 орчим хувь нь орон сууцны нэг давхар болон зоорийн давхар, хүнс, барааны зах, бөөний төв, түрээсийн байр зэрэг стандарт шаардлагыг бүрэн хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн даатгалд хамрагдаагүй байдаг гэнэ. Энэ иргэдэд хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй гэж албаныхан болгоомжилж байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэл хотод барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах журмын төслийг боловсруулжээ.Энэхүү журам батлагдснаар энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж харуул хамгаалалт, дохиоллын системтэй болох, нэгдсэн сан бүхий эд зүйлийн бүртгэлтэй болох, эрсдэлт хүчин зүйлийн хохирлыг бодитой тогтоох, өөрсдийн болон хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, гэмт хэргийн замаар олсон эд зүйлийг барьцаанд авдаг газрын тоо цөөрөх, мөн эдгээр ААН гэмт хэрэгт өртөж, хохирохоос сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )