Монгол Улсад оношилж, эмчилж чадахгүйн маш олон өвчин жилээс жилд нэмэгдсээр байгаа. Нэгэнт эх орондоо эмчлүүлэх боломжгүй болсон иргэд маань аль болох гадны улс орнуудыг зорих нь ихэссэн.
Тэгвэл ЭМЯ-ны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төв эдгээр иргэдийг бүртгэж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад оношилж, эмчилж чадахгүйн улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдсон, эмчийн дүгнэлт гаргуулсан боловч явж чадахгүй байгаа иргэдийг бүртгэж, нэгдсэн нэг мэдээлэлтэй болохоор ажиллаж эхэлжээ.
Энэхүү бүртгэлийг энэ сарын 11-ээс ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл явуулах бөгөөд иргэн та www.chd.moh.mn цахим хуудсанд нэвтэрч, онлайнаар бүртгүүлэх боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )